Энтертайнмент

Онгоцноос үнэтэй “LV”-ийн шинэ цүнх

Нийтэлсэн

Францын тансаг зэрэглэлийн “Louis Vuitton” брэндийн 2021 оны өвөл, намрын коллекцид багтсан нисэх онгоцны хэлбэртэй цүнх цахим сүлжээ хэрэглэгчдийн анхаарлыг ихэд татжээ. Дэлхийн хэвлэлүүд ч уг цүнхний талаар бичиж эхэлсэн байна.

Эрчүүдэд зориулсан энэ цүнхний үнэ хэрэглэгчдийг ихэд гайхшруулсан байна. Америкийн загвар зохион бүтээгч Биржил Аблогийн бүтээсэн энэ цүнх 39 мянган ам.долларын үнэтэй аж.

Нэгэн твиттер хэрэглэгч онгоцны зураг тавиад “Жинхэнэ онгоц үүнээс хамаагүй хямд үнээр авах боломжтой” хэмээн жиргэсэн бол өөр нэгэн хэрэглэгч “Энэ жил гар цүнхний үнэ нисч өгч дээ” хэмээн хошигносон байна.

Гэхдээ үүнээс илүү үнэтэй тансаг брэндийн цүнх олон байдаг. Тухайлбал, дэлхийн хамгийн үнэтэй цүнхнүүдийг худалдаалдаг “Hermes” брэндийн “Birkin” коллекцийн цүнхнүүд загвараасаа шалтгаалаад 40-500 мянган ам.доллараар худалдаалагддаг. Эдгээр цүнхийг хийхэд тугал, тэмээн хяруул, матрын арьсыг ашиглажээ. Мөн “Fendi”-ийн “Peekaboo Iconic Mini” хэмээх цүнх 40 мянган ам.доллараар зарагдаж байв.

Эх сурвалж:  Independent, Fox News

Exit mobile version