Улс төр

Тавдугаар сарын 8-наас хөл хориог сулруулж, ААН-үүдээ шат дараатай нээхээр төлөвлөжээ

Нийтэлсэн

Улаанбаатарт тогтоосон хатуу хөл хорио энэ сарын 8-ны 06:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Цаашид хөл хориог сунгах эсэх талаар УОК-оос “Тавдугаар сарын 8-наас хөл хориог суллаж, ААН-үүдээ шат дараатай нээхээр төлөвлөж байна.

Гол нь вакцинжуулалт, халдвар хамгааллын энгийн дэглэмээ хүн бүр барих нь чухал” хэмээн мэдээллээ.

Тавдугаар сарын 2-ны байдлаар улсын хэмжээнд 94,946 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна. Үүнээс нийслэлд 52,082 хүн вакцинд хамрагдсаны 30,417 нь нэгдүгээр тунгаа хийлгэжээ.

Exit mobile version