Эдийн засаг
Хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өнөөдрөөс олгохоор ажиллаж байна
Тавдугаар сарын хүүхдийн мөнгөн тэтгэмжийг өнөөдрөөс олгох болсон талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа албан ёсны фэйсбүүк хуудастаа мэдээлжээ.
Тэрбээр “Цар тахлын улмаас тогтоосон хөл хорионы хариу арга хэмжээний хүрээнд тавдугаар сарын хүүхдийн мөнгөний олголтыг өнөөдрөөс тавихаар Сангийн яамтай хамтран ажиллаж байна.
Удахгүй мөн Хүүхдийн мөнгө олгох журамд нэмэлт өөрчлөлт оруулж шинээр хүүхдийн мөнгө олгох хүсэлтийн бүртгэлийг цахимаар явуулах боломжийг бүрдүүлнэ” хэмээн бичжээ.
Цар тахлын нөхцөл байдалтай холбоотойгоор сар бүрийн 20-нд олгодог хүүхдийн мөнгөн тэтгэмжийг дөрөвдүгээр сард мөн сарын эхээр олгож байв.