Нийгэм
ХӨЛ ХОРИО: Давтан тунгаа хийлгэсэн хүмүүст нээлттэй болно
Зарим иргэд Спутник вакциныг хүлээгээд вакцинжуулалтад хамрагдахгүй байна гэх мэдээлэл бий. Тэгвэл ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Буянтогтох “Улс оруулж ирсэн 20 мянган тун Спутник V вакцин хэрэглээнд ороогүй байна. давтан тун хэзээ авах нь тодорхой болсон тохиолдолд хэрэглээнд оруулахгүй бол давтан тун хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Иргэд заавал Спутник гэхгүйгээр байгаа вакциндаа хамрагдаад явах боломжтой” гэх мэдээллийг өгсөн билээ.
Үүний дараа Засгийн газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг “Спутник ойрхон ирэхгүй нь ээ. Үйлдвэрлэлийн хүчин чадалтай холбоотой. Улсын хэмжээнд 5 сарын 4-ний байдлаар 111,076 хүн хамрагдсанаас УБ-т 43,099, орон нутагт 67,977 хүн хамрагдлаа. 1-р тунд 18-аас дээш насны иргэдийн 54,6 хувь нь, 2-р тунд 25,8 хувь нь хамрагдсан.
УБ-т өдөрт 75мянган хүн хамрагдах хуваарьтай ч 43 мянган хүн хамрагдлаа. Цэгүүд дараалал бага тул та бүхэн вакциндаа яарна уу
Тавдугаар сарын 08-наас хөл хориог шатлалтай суллахдаа зарим үйлчилгээнүүдийн ажиллагсад болон үйлчлүүлэгчид давтан тундаа хамрагдаад 14 хоносон хүмүүст нээлттэй байхаар журамлагдаж буй тул та вакциндаа хамрагдана уу” гэх тайлбарыг цахим хуудсаараа дамжуулан өгсөн билээ.