Бидэнтэй нэгд

Улсын их хурал

Нийгмийн даатгалын шимтгэлийг 2% бууруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүллээ

Нийтэлсэн

Монгол Улсын Их Хурлын гишүүн Г.Ганболд, Т.Энхтүвшин, Н.Наранбаатар, Ж.Батжаргал, Д.Өнөрболор, Д.Батлут, Ц.Сандаг-Очир, Х.Болорчулуун нар өөрсдийн бүрэн эрхийн хүрээнд санаачлан боловсруулсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр (2021.05.04) Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт өргөн мэдүүллээ.

Манай улс 2017 онд ОУВС-гийн өргөтгөсөн хөтөлбөрт орохдоо хэд хэдэн үүрэг хүлээсний нэг нь нийгмийн даатгалын шимтгэлийн алдагдлыг бууруулж, хувь хэмжээг үе шаттайгаар 5 хувь хүртэл нэмэгдүүлэх байсан. Энэ дагуу 2017 онд баталсан Нийгмийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар ажил олгогч, ажилтан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогоос төлөх тэтгэврийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг 14 хувь (тус бүр 7 хувь) байсныг 19 хувь (тус бүр 9.75 хувь)-д хүргэн баталсан.

Энэ өөрчлөлтийг ажил олгогч болон ажилтанд дарамт үүсгэхгүйн үүднээс холбогдох хуулиар тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээг ажил олгогч болон ажилтан тус бүр 2018 онд 1 хувиар, 2019 онд 0.5 хувиар, 2020 онд 1 хувиар үе шаттай нэмэгдүүлэхээр зохицуулж, 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрөөс ажил олгогч, ажилтан тус бүр 9.5 хувиар төлөхөөр баталсан байдаг.

Дэлхий нийтээр КОВИД-19 цар тахал дэгдэн эдийн засаг хумигдаж, иргэдийн орлого буурч байгаа энэ цаг үед ажлын байрыг тогтвортой хадгалах зорилгоор гишүүд Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газраас санал авсан байна. Хуулийн төсөл санаачлагчид УИХ-аар нэн яаралтай горимоо хэлэлцүүлэх саналаа УИХ-ын даргад уламжиллаа.

Уг хуулийн төсөлд нийгмийн даатгалын шимтгэлийг 2 хувиар бууруулахаар тусгасан байна. Тодруулбал, ажил олгогчийн хөдөлмөрийн хөлсний сан түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийн хэмжээг 12.7 хувь гэснийг 11.7, даатгуулагчийн хөдөлмөрийн хөлс түүнтэй адилтгах орлогоос төлөх шимтгэлийг 12.5 хувь гэснийг 11.5 гэж өөрчлөхөд даатгуулагчийн орлого дунджаар 10 орчим хувиар өсөж, аж ахуйн нэгжид очих дарамт багасахаар байна. Ингэснээр аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалах улмаар нэмэгдүүлэн тэр хэмжээгээр иргэдийн амьдрал дээшлэх боломж бүрдэнэ гэж хуулийн төсөл санаачлагчид үзжээ.

Хуулийн төсөл батлагдсанаар жил тутам ажил олгогч болон ажилтны төлдөг шимтгэлийн ачаалал 190 гаруй тэрбум төгрөгөөр буурах боломжтой болох юм.

Хуулийн төслийг 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэхээр төсөлд тусгажээ. Нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулснаар нийгмийн даатгалын санд төсвөөс үзүүлэх дэмжлэг нь 2021 онд 94.5 тэрбум төгрөг, 2022 онд 198.9 тэрбум төгрөгөөс нэмэгдэх бөгөөд үүнийг Засгийн газар төсөвт тодотгол хийх, бусад сангийн чөлөөт үлдэгдлээс нөхөх замаар зөрүүг нийгмийн даатгалын санд төвлөрүүлэх боломжтой юм байна.

Ковид-19 цар тахлын улмаас ажил олгогч, ажилтны хувьд ачаалал ихэссэн тул Засгийн газраас 2020 оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны долоодугаар сарын 1-ний өдрийг хүртэл Ковид-19 цар тахалтай холбогдуулаад нийгмийн даатгалын шимтгэлийг хөнгөлөх арга хэмжээ авсан. Үүний үр дүнд 960 орчим тэрбум төгрөгийг хөнгөлжээ.

Энэхүү хуулийн төсөлд тусгах саналаа иргэд www.lawforum.parliament.mn хаягаар орж өгөх боломжтой.

Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Нийгэм2 өдөр өмнө

Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 387 болжээ

Дэлхий2 өдөр өмнө

Вьетнам улс АНУ-ын импортод ногдуулсан бүх төрлийн тарифыг тэглэх санал тавив

Нийгэм2 өдөр өмнө

Иргэд гадаадад зорчихдоо бичиг баримт, эд зүйлээ гээх тохиолдол их гарч байна

Энтертайнмент2 өдөр өмнө

Овечкин NHL-ийн түүхэн шилдэг мэргэн бууч боллоо

Улс төр2 өдөр өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 өдөр өмнө

T-ara хамтлагийн Хю Миний хуримын зургууд ДЭЛГЭГДЖЭЭ

Энтертайнмент2 өдөр өмнө

Йокич 20 насандаа NBA-гийн сорилд хамгийн муу үзүүлэлт тэмдэглүүлж байжээ

Нийгэм2 өдөр өмнө

Төв аймгийн бүх сум КИОСК-той, 10 сургууль Старлинктэй боллоо

CGTN мэдээ3 өдөр өмнө

Дэлхий ертөнц ноёрхлыг бус шударга ёсыг хүсч байна

CGTN мэдээ4 өдөр өмнө

Америкийн “татварын дайн” өөрт нь сөрөг үр дагавартай

CGTN мэдээ4 өдөр өмнө

Бангладешийн түр засгийн газрын ахлах зөвлөх Юнустай хийсэн ярилцлага

Улс төр7 өдөр өмнө

Н.Учрал: Х.Баттулга та, Төгрөг нуурын ордыг 250 сая ам.доллараар гаднын компанид зарсан нь үнэн

Эдийн засаг7 өдөр өмнө

Б.Жавхлан: Монгол Улсын валютын нөөц 5 тэрбум ам.долларт хүрлээ

Боловсрол7 өдөр өмнө

П.Наранбаяр: 2030 он гэхэд 88 мянган хүүхэд улс даяар нэмэгдэнэ. Тэдэнд сургууль цэцэрлэг хэрэгтэй

Энтертайнмент7 өдөр өмнө

Мессигийн хувийн бие хамгаалагчийг талбайд гарахыг хориглолоо