CRI Монгол радио

Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди хөл хорио тогтоохгүй гэжээ

Нийтэлсэн

Энэтхэг улсад коронавирусний халдвар эрчимтэй тархаж байгаа ч хөл хорио тогтоох гэж яаравчлахгүй байгаа талаар ВВС мэдээллээ. Халдварын нийт тохиолдол 20 сая давсан тус улсын сөрөг хүчнийхэн эрх баригчдаас үндэсний хэмжээнд хөл хорио тогтоохыг шаардаж байна. Гэвч Ерөнхий сайд Нарендра Моди хөл хорио тогтоох нь эдийн засгийг унагаах эрсдэлтэй хэмээж татгалзаж буйгаа илэрхийлжээ.

Тэрбээр мягмар гарагт 355 мянган хүнээс коронавирус илэрсэн нь /дөрөвдүгээр сарын 30-ны өдөр бүртгэгдсэн 400 мянган тохиолдлоос/ буурсан үзүүлэлт хэмээн жишээ татаж, хөл хорионоос татгалзаж буйгаа тайлбарласан байна.

skip-share
Өнгөрсөн онд Моди 4 цагийн өмнө хөл хорио тогтоож буйгаа мэдэгдсэн нь иргэдийн дунд ихээхэн бухимдал үүсгэжээ. Улмаар олон зуун мянган ажилчид төрөлх тосгон руугаа зуу зуун км алхаж харьсан байна.

Өнгөрсөн онд тэрбээр дөрвөн цагийн өмнө хөл хорио тогтоож буйгаа мэдэгдсэн нь иргэдийн дунд бухимдал үүсгэж, томоохон хямрал болох үндэслэлийг тавьсан хэмээн шүүмжлүүлжээ. Учир нь олон зуун мянган ажилчид төрөлх тосгон руугаа зуу зуун км алхаж харьсан байна.

Хязгаарлалт тогтоох шийдвэрийг мужуудын захиргаа гаргадаг ч Нарендра Моди хөл хорио бол хамгийн эцсийн арга хэмжээ гэж үзэж буйгаа илэрхийлжээ.

Тус улсын ихэнх мужууд бүх нийтийг хамарсан хөл хорионоос эхлээд шөнийн цагийн хязгаарлалт хүртэл тогтоож байв. Энэтхэгт олныг хамарсан баяр наадам, сонгууль зохион байгуулах зэргээр халдвар хамгааллын дэглэм зөрчсөнөөс цар тахлын хоёр дахь давлагаа гарч, эмнэлгүүд дүүрсэн байна.

Шинжилгээ хийх оношлуургүй болж, эмнэлгийн орны хомсдол, хүчилтөрөгч болон эмнэлгийн хэрэгслийн гачигдлаас болж нас баралт нэмэгджээ.

Тус улсад 222 мянган хүн нас барсан гэж мэдээлж байгаа ч бодит байдалд түүнээс олон хүн хорвоог орхисон байж болзошгүй гэж мэргэжилтнүүд үзэж байна.

Коронавирусний улмаас өнөөдрийн байдлаар дэлхий даяар нийт 3,2 сая хүн нас бараад байна. Тухайлбал,

АНУ-578 мянга
Бразил 408 мянга
Энэтхэг-222 мянга
Мексик 217 мянга
Их Британи 127 мянган хүн нас баржээ.
Эх сурвалж: ВВС

Exit mobile version