Бидэнтэй нэгд

Улс төр

Л.Оюун-Эрдэнэд С.Амарсайханыг огцруулахаас өөр гарц үлдсэнгүй…

Нийтэлсэн

Монгол Улсын Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ  2021 оны 1 дүгээр сарын 29-нд албан ажлаа хүлээж аваад, УИХ-ын чуулганы нэгдсэн танхимд үг хэлэх үеэрээ өөрийнхөө дөрвөн зорилтыг танилцуулж байлаа. Үүнээс хамгийн чухал нь коронавирус цар тахлыг хүндрэл багатай даван туулах буюу үүний тулд иргэдээ нэн даруй вакцинжуулах явдал байсан юм. Тодруулбал Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы индэр дээрээс: “Хүн амаа вакцинжуулах нь бидний нэн тэргүүний зорилт. Цар тахлын голомтод ажиллаж буй ажилтан, албан хаагчид, эрсдэлтэй бүлгийнхэн, цаашлаад нийт иргэдээ ДЭМБ-ын зөвшөөрсөн вакцинд үе шаттай хамруулах ажлыг Засгийн газар эхний 100 хоногт багтаан зохион байгуулахын тулд бүх нөөц боломжоо дайчлан ажиллана.
Вакцинжуулалтыг шуурхай зохион байгуулснаар цар тахлаас улбаалсан эдийн засгийн болон нийгмийн хүндрэлийг богино хугацаанд даван туулах боломж бүрдэнэ.” гэж байв.
Хэдийгээр дунд нь хэд хоног алдсан боловч Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ зорилтоо биелүүлж, вакцинжуулалт хэвийн үргэлжилж эхлээд байна. Тэр бүү хэл Монгол Улс 2021 оны дөрөвдүгээр сарын 29-ний байдлаар вакцинжуулалтаараа Азид тэргүүлж эхэлснийг “Our World in Data”-д зарлажээ.
Бусад улс орны хувьд вакцинжуулалт нь 10-аас доош хувьтай байгаа юм.
Энэ бүхэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрөө биечлэн вакцин үйлдвэрлэгч улсуудын Ерөнхий сайд нартай утсаар тогтмол холбогдож, вакцины нийлүүлэлтийг саатахгүй байх талаар ярьж буйн үр дүн билээ.
Гэвч сайны хажуугаар саар ч байна. Энэ бол Л.Оюун-Эрдэнийн удирдсан Засгийн Газрын хамгийн нэр муутай гишүүн болох УОК-ийн дарга, Монгол Улсын Шадар сайдтай холбоотой асуудал.
Ер нь өнгөрсөн хугацаанд С.Амарсайхан Ерөнхий Сайд  Л.Оюун-Эрдэнэд тус дэм болох гэхээсээ илүү хасах оноо л чирч, нааж ирсэн нь үнэн юм.
Засгийн Газрын шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбоотой өдий төдий нугалаа, хөл хорионы хэдхэн хоногт эргэж буцсан олон арван шийдвэр, тэр бүү хэл автобусанд иргэдийг олон зуугаар нь чихэлдэж явахаас өөр аргагүй болгосон шийдэл зэрэг нь маш буруу байсан гэдгийг УИХ-ын гишүүд нь түрүүчээсээ хүлээн зөвшөөрч эхэлсэн билээ.
Хамгийн гол нь түүний эхнэр ХӨСҮТ-д чөлөөтэй орж, буцаж гарсан явдал иргэдийн бухимдлыг хамгийн ихээр хүргэсэн юм. Арга ч үгүй биз, өнгөрсөн нэг жил орчмын хугацаанд цар тахлын хязгаарлалтаас үүдэлтэйгээр олон арван хүн аав ээж, амраг хань, дотны хүмүүстэйгээ уулзаж ч чадалгүй амиа алдсан эмгэнэлтэй явдал болсон.
Гэтэл Улсын Онцгой Комиссын Дарга, Монгол Улсын Шадар Сайд С.Амарсайханы эхнэр болохоор ХӨСҮТ-ийн тусгаарлалтын горимыг хээв нэг чөлөөтэй зөрчиж,  өдгөө юу ч болоогүй мэт Монголын Үндэсний Олон Нийтийн Телевизээр мэдээ хөтөлсөн шиг явна. Шадар сайд С.Амарсайхан ч уг асуудалд туйлын мэдрэмжгүй хандаж, ядаж уучлалт ч гуйгаагүйгээр үл барам харин ч би сайн ажиллаж байгаа учраас зохион байгуулалттай бүлэг намайг харлуулж байна хэмээн өөрийгөө хамгаалдаг байгаа. Энэ тэнэг тайлбар иргэдийн инээдийг гэхээсээ үзэн ядалтыг төрүүлсэн нь нууц биш.
Одоо С.Амарсайханаас юу ч хүлээгээд хэрэггүй гэдэг нь тодорхой болсон.
Иргэдэд өөрсдийг нь доромжилсон, тусгаарлалтын дүрэм журам хэрэгжих давхар стандарт тогтоосон С.Амарсайханд дургүйцсэн зэвүүцлээ илэрхийлэх ганц л боломж бий. Энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшигчийн эсрэг санал өгөх.
Иймээс ч харьцангуй сайн үргэлжилж буй цар тахалтай тэмцэх ажлаа С.Амарсайханы унасан нэр хүндтэй хутгалдуулж, ач холбогдлыг нь бууруулахгүй байх, цаашилбал  Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх МАН-ын дарга У.Хүрэлсүхийн саналаас хасч, зулгаахгүй байх ганц л гарц Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэд үлдээд байна. Энэ нь Монгол Улсын Шадар Сайд, Улсын Онцгой Комиссын Дарга Сайнбуянгийн Амарсайханд хариуцлага тооцож, огцруулах явдал.
Хэрэв “За яахав, иргэд тэгсгээд мартчих байлгүй дээ, мөр зэрэгцэн ажиллаж байгаа нэг танхимын сайдаа огцруулаад яахав дээ, гайгүй байлгүй дээ” гэх мэтээр уучлангуй хандаж, С.Амарсайханыг үлдээвэл энэ нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2021 оны сонгуульд, нэн ялангуяа Нийслэл Улаанбаатар хотод ихээхэн сөрөг эффект дагуулах эрсдэл маш өндөр байна. Энэ тохиолдолд  МАН-ын дарга У.Хүрэлсүх, МАН-ын гишүүдийн өмнө гол буруутан нь С.Амарсайхан биш түүнд хариуцлага тооцоогүй Ерөнхий сайд болно гэдгийг Л.Оюун-Эрдэнэ мэдэж байгаа байлгүй л гэж найдья.
Э.Мягмар
Эх сурвалж:
CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Камбожийн соёлын солилцооны арга хэмжээ болов 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн ерөнхий сайд Хун Манеттай хэлэлцээ хийв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн Ардын намын дарга, Сенатын дарга Хун Сентэй уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Камбожийн хаан Нородом Сихамонитай уулзав

CGTN мэдээ4 өдөр өмнө

Хятад Малайзын “алтан 50 жил”-ийг шинээр нээнэ

CGTN мэдээ5 өдөр өмнө

Хятадын эдийн засаг гаднын нөлөөг даван туулах бүрэн боломжтой

CGTN мэдээ6 өдөр өмнө

2025 оны НҮБ-ын Хятад хэлний өдрийн арга хэмжээ болов 

CGTN мэдээ6 өдөр өмнө

Ши Жиньпин Малайзын дээд удирдагч Ибрахим Ибн Алмархум Султан Искандартай уулзав 

Энтертайнмент6 өдөр өмнө

Бүжигчдийн багш А.Хосбаярын “Даль жигүүр” бие даасан тоглолт болно

Нийгэм6 өдөр өмнө

Улсын харцага Г.Ганхуягийг хорих хугацааг нэг сараар сунгалаа

Энтертайнмент6 өдөр өмнө

Жүжигчин И Сүн Жэ: Амьдралын минь турш намайг дэмжсэнд баярлалаа

Дэлхий6 өдөр өмнө

АНУ Хятадыг эдийн засгийн хувьд тусгаарлах бодлого барьж байна

Улс төр6 өдөр өмнө

Д.Амарбаясгалан: Эмэгтэй бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжинэ

Нийгэм6 өдөр өмнө

П.Батчулуун эмчийн өмгөөлөгчид ДЭЭД ШҮҮХЭД хандлаа

Энтертайнмент6 өдөр өмнө

“PGL Bucharest-2025” тэмцээний фаворит багууд

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг3 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 долоо хоног өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент1 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм2 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм3 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг3 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий3 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр4 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд4 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн

Нийгэм5 сар өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч5 сар өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа