Энтертайнмент

Холливүүдийн жүжигчин Стивен Сигал өчигдөр Венесуэлийн ерөнхийлөгчид самурайн сэлэм бэлэглэжээ

Нийтэлсэн

1980-1990-ээд оны Холливүүдийн тулаант киноны од Стивен Сигал өчигдөр Венесуэлийн ерөнхийлөгч Николас Мадурод бараалхах үеэрээ самурайн сэлэм бэлэглэжээ.

Венесуэлийн төв телевизийн сувгаар энэ уулзалтын тухай мэдээлж, дүрс бичлэгийг нь дамжуулсан байна.

Мадуро катана гэж нэрлэгддэг уг зэвсгээр агаарт хэд хэдэн удаа хий цавчиж үзсэнийхээ дараа хуруугаараа ирийг нь шалгах гэхэд Сигал болгоомжтой байхыг сануулж байжээ.

Стивен Сигал 2016 онд ОХУ-ын иргэн болж, ерөнхийлөгч Владимир Путинээс паспорт гардан авч байв. Тэр бас Европын сүүлчийн дарангуйлагч хочтой Беларусийн ерөнхийлөгч Александр Лукашенко, Филиппиний цуутай ерөнхийлөгч Родригор Дутерте нарт бараалхаж байсан удаатай.

Николас Мадурог 2018 онд дахин ерөнхийлөгч болохдоо сонгуулийг луйвардсан гэж АНУ тэргүүтэй өрнөдийн орнууд үздэг бөгөөд Венесуэлийн хууль ёсны төрийн тэргүүнд тооцдоггүй юм.

Эх сурвалж: AFP

Exit mobile version