Covid-19
Өнгөрсөн 24 цагт 8213 иргэн “Ковидын нэгдсэн лавлах”-д ханджээ
“Ковидын нэгдсэн лавлах 119 төв”-ийн утсанд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 8213 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.
Дуудлагын 95 хувь буюу 6337 нь дархлаажуулалт, шинжилгээний цэгтэй холбоотой лавлагаа мэдээлэл, 3 хувь буюу 194 нь гомдол, 2 хувь буюу 169 нь санал хүсэлт, бусад мэдээлэл байна. Тусгай дугаарын утсанд хандсан нийт дуудлагын 84 % буюу 6883 дуудлагыг шийдвэрлэн ажиллалаа.
Тавдугаар сар гарсаар өнөөдрийн байдлаар нийт 37,051 дуудлага иргэдээс ирсэн бөгөөд 33,810 буюу нийт дуудлагын 91 хувьд үйлчилсэн байна.