Бидэнтэй нэгд

Нийгэм

Б.Дуламсүрэн: Гамшиг осолд өртөж байгаа гурван хүний нэг нь хүүхэд байдаг

Нийтэлсэн

Хүүхдийн аюулгүй байдалтай холбоотой асуудлаар ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэнгээс тодрууллаа.

-Засгийн газраас бүх хэлбэрийн сургалтын үйл ажиллагааг хориглосон. Энэ хугацаанд хүүхдийн аюулгүй байдлыг хангахад мэргэжлийн байгууллагын зүгээс хэрхэн ажилласан бэ?

 Үүнтэй холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газраас хичээл, сургууль зогсоосны дараахан буюу нэгдүгээр сарын 30-нд нийслэл, орон нутаг руу шуурхай үүрэг чиглэл өгсөн. Хүүхдийг харгалзах хүнгүй, гэр, орон сууцанд цоожтой орхихоос сэргийлэх. Мөн сар шинийн баяр болохтой холбогдуулан бага насны хүүхдийн түлэгдэлт, ахуйн осол, бэртэл, гэмтэл авах, гэр орон сууцны гал түймрийн тоо, хохирол, өсөх хандлагатай байдаг. Тиймээс хүүхдийг осол гэмтлээс хамгаалах, гэр, орон сууцны галт түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг нийслэл орон нутагт зохион байгуулах үүрэг өгсөн. Тухайлбал, Бага насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр гэрт нь үлдээхгүй байх, болзошгүй гал түймрийн аюулд өртөх, түлэгдэлт, ахуйн осол, бэртэл, гэмтэл авахаас сэргийлэх, эрсдлийг буруулах арга хэмжээг төрийн болон төрийн бус байгууллагатай хамтран мэдээллийн хэрэгслээр өргөн хүрээнд зохион байгуулах чиглэл өгсөн. Түүнчлэн орон нутагт зорчихдоо болгоомжтой байх, малчид хүүхдийг малд явуулахдаа даарч осгохоос сэрэмжлүүлэхийг сум, багийн Засаг даргаар дамжуулан зохион байгуулах үүрэг өгсөн.

Онцгой байдлын ерөнхий газраас Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвтэй хамтраад. Мөн байгууллагуудтай хамтарч хүүхдийн аюулгүй байдлыг хангах мэдээллийг төрөл бүрээр нь боловсруулж олон нийтэд түгээж байна. Хүүхдийн аюулгүй байдлыг хангахад эрүүл мэнд, боловсрол, олон улсын байгууллага зэргээр салбар, байгууллагын онцлогыг тусгасан зурган постерыг аль болох ойлгомжтой хэлбэрээр хийж нийслэл, орон нутгийн бүхий л суваг олон нийтийн сүлжээгээр түгээж байна. Сэрэмжлүүлэг мэдээллийг олон нийтийн сүлжээгээр түгээхэд нэлээдгүй анхаарч байна. Иргэдийн хувьд ч гэсэн аль болох зөв мэдээллийг бусдад түгээхийг уриалж байна.

-Сургалтын үйл ажиллагааг зогсоосноос хойшхи хугацаанд хүүхэдтэй холбоотой дуудлага мэдээлэл хэр их ирсэн бэ?

-Хөл хорио тогтоосноос хойш дуудлага харьцангуй гайгүй байлаа. Харин хөл, гараа пааранд хавчуулах, усны цоргонд хуруугаа хийдэг, цонх руу авирдаг, нуугдаж тоглож байгаад угаалгын машинд орж нуугддаг, амандаа янз бүрийн юм үмхдэг тохиолдол гардгийг аврагчид хэлдэг. Тиймээс эцэг, эхчүүд маань хүүхдээ үлдээхдээ хөрш айлдаа захих, цайныхаа цагаар эргэж байхыг онцгой байдлын байгууллагаас анхааруулдаг.

-Дарханд харам­салтай зүйл боллоо. Эцэг, эхчүүдэд сэрэмжлүүлэг мэдээлэл өгөхгүй юу?

– Дархан суманд бага насны хүүхдээ харгалзах хүнгүй үлдээснээс амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Тиймээс эцэг, эхчүүд маань анхаарал болгоомжоо хэзээд алдаж болохгүй. Гэрээс гарахдаа гэр, орон сууцны аюулгүй байдлыг маш сайн шалгах хэрэгтэй. Хамгийн наад зах нь усны крант, цахилгааны залгуурыг аюулгүй эсэхийг нягталж шүдэнз, хий, асаагуур, ус буцалгагч, халуун сав, индүү, халуун тогоог хүүхдийн гар хүрэхгүй газар тавьж хэвшье. Хүүхдүүд өөрсдөө галаа түлэх гэж шүдэнз, хий асаахыг оролддог. Залгуурт олон төрлийн юм залгадгаас цахилгаан хэрэгслийн ачаалал хэтрэх зэргээр эрсдэл их.

Гамшиг осолд өртөж байгаа хүмүүсийн 30 хувь нь буюу гурван хүн тутмын нэг нь хүүхэд байдаг. Тиймээс мэргэжлийн байгууллагууд урьдчилан сэргийлэх мэдээлэл сэрэмжлүүлгийг ямар ч үед тасралтгүй хүргэж ирсэн. Улирлын онцлогоос шалтгаалсан сэрэмжлүүлэг мэдээллийн цаг тухайд нь хүргэж байна. Хавар болохоор бага насны хүүхдээ малд явуулдгаас шуурганд төөрөх, хөлдөж осгох эрсдэлтэй. Зун зургадугаар сараас гол усны аюул эхэлдэг бол намар гал түймрийн аюултай. Эцэг, эхчүүд хүүхдийнхээ хичээлийг хэдэн цагт тарж, хаана явааг нь анзаардаггүйгээс бусадтай дарвиж гол ус руу анхаарал болгоомжгүй явж орох, өвөл чарга аваад ууланд  гарах тохиолдол их гардаг. Нэг үеийг бодоход гол усны анхааруулга тэмдэглэгээ, хашлага хийж байна. Мөн малчдад цаг агаарын мэдээллийг орон нутгийн онцлогт тохируулж сум бүрээр нь гар утсанд нь Монгол хэлээр мессеж хэлбэрээр өгч байна. 

CGTN мэдээ1 өдөр өмнө

Гамшгаас урьдчилан сэргийлэх, бууруулах нийтийн халамжийн төслийн үр дүнг Бээжинд нийтлэв

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужийн Лөүян холхивч группийн ХХК-д зочлов

CGTN мэдээ2 өдөр өмнө

Ши Жиньпин Хэнань мужид ажиллаж байна

Нийгэм3 өдөр өмнө

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчний зургаан тохиолдол бүртгэгджээ

Нийгэм3 өдөр өмнө

Ерөө суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа

Эдийн засаг3 өдөр өмнө

Б.Жавхлан: Ирэх жилийн эдийн засгийн тэлэлт, экспортын орлого энэ жилийнхээс буурахгүй

Энтертайнмент3 өдөр өмнө

Монголын хоёр уулчин Эверестийн оргилд АМЖИЛТТАЙ гарлаа

Улс төр3 өдөр өмнө

Ашигт малтмалын тухай хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн хуралдана

Нийгэм3 өдөр өмнө

Цэргийн урлагийн танхимыг шинэ технологитой хослуулна

Улс төр3 өдөр өмнө

Х.Баттулга гишүүн чөлөө авч, 26 гишүүн гадаад томилолттой байжээ

Улс төр3 өдөр өмнө

Б.Дэлгэрсайхан: Энэ төсөл нэг өдрийн өмнө ч гэсэн эхэлбэл бидэнд үнэ цэнтэй

CGTN мэдээ3 өдөр өмнө

Колумбын Ерөнхийлөгч Петро Пиерро ХТРТ-д ярилцлага өглөө

Энтертайнмент6 өдөр өмнө

NBA-гийн аварга болж чадалгүй карьераа өндөрлүүлсэн 5 домогт сагсчин

Дэлхий6 өдөр өмнө

Луис Суаресийг цээжээрээ хамгаалсан Дэлхийн хамгийн ядуу Ерөнхийлөгч үгүй болжээ

Эдийн засаг6 өдөр өмнө

Б.Алимаа: Төгрөгийг 100 жилийн өмнө гүйлгээнд гаргасан нь тусгаар тогтнолын дайтай үнэ цэнтэй

Нийгэм2 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий1 жил өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Нийгэм2 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм1 жил өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Улс төр3 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр3 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Дэлхий2 жил өмнө

Анкарад бөмбөг дэлбэрсний дараа Турк улс Ирак дахь курдүүдийн байрлалд цохилт өгөв

Улс төр3 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Ерөнхий сайд2 жил өмнө

Эрүүл мэндийн сайдаар С.Чинзориг, Барилгын сайдаар Ц.Даваасүрэн, Боомтын сайдаар Х.Булгантуяаг дэвшүүллээ

Нийгэм2 жил өмнө

Дорнодод байгалийн гамшигт өртөж хохирсон малчдад тусламж үзүүлжээ

Улс төр2 жил өмнө

Л.Өлзийсайхан: Жендэрийн эрх тэгш байдлыг хангах нь Үндсэн хуулийн асуудал гэж үзэх хандлага нэмэгдэж байна

Улс төр2 жил өмнө

НУУЦ МАТЕРИАЛУУД: АДМИНЕРАЛ

Энтертайнмент1 долоо хоног өмнө

Б.Мөнгөнзул өнөөдөр өмнөө бичигдэж буй ганц шатарчинтай тоглоно

Энтертайнмент4 долоо хоног өмнө

Гаут Гаутын гүйлт дахин шуугиан тарив

Улс төр1 сар өмнө

Л.Энх-Амгалан: 500 мянга гаруй ажиллах хүчин сох дутаад байна

Энтертайнмент2 сар өмнө

Жүжигчин И Бён Хон хамтран тоглогч Юү А Иний тухай ийн ярив

Энтертайнмент2 сар өмнө

Блюз хөгжмөөс бүрдсэн “Moody Blues” тоглолт болно

Нийгэм3 сар өмнө

“Шинь Шинь” ХХК Байгаль орчны менежментийн тогтолцоо олон улсын стандарт ISO14001:2015 нэвтрүүллээ

Нийгэм4 сар өмнө

н.Амарсанаа уурхайн нөхцөл байдал өмнө нь ямар байсан талаар ярилаа

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна…

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Уул олборлолотын менежер Л.Бямбадоржоос тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн Кемп менежер Д.Пагмаас уурхайчдын амьдрах орчин нөхцөлийн талаар тодруулж байна

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн уурхайчдын нөхцөл байдлыг дамжуулж хүргэж байна.

Эдийн засаг4 сар өмнө

Овоот толгой нүүрсний уурхайн төслийн Хятад талыг хариуцсан төслийн удирдагч Лин Шин Шүэгээс үүсээд байгаа нөхцөл байдлын талаар тодрууллаа

Дэлхий4 сар өмнө

Альцгеймерийн судалгаанд зориулж хулганад VR-ын туршилт хийв

Улс төр5 сар өмнө

Засгийн газраас 2025 оныг Улаанбаатар хотын дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа

Ерөнхий сайд5 сар өмнө

Л.Оюун-Эрдэнэ: Иргэн бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг хүртэх боломж бүрдсэн