Бидэнтэй нэгд

Эдийн засаг

Г.Дөлгөөн Төв банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн ажил хийж 32 мянган долларын зээлээ төлж байна

Нийтэлсэн

Боловсролын яамны харьяанд байдаг Боловсролын зээлийн сан тойрсон хэл ам тасардаггүй. Эргэж бараг төлөгддөггүй энэ сангаар дамжиж олон сая ам.доллар гадаадын их дээд сургууль руу шилждэг. Тэрхүү “зээл”-ийг хэн авдаг вэ гэдэг дээр хэрүүл их гардаг. Гэхдээ тус сангийн зардал буцааж төлөгдөхгүй байх нь элбэг. Төрийн хяналт шалгалт хариуцсан газруудаас тус санд шалгалтуудыг хийж нэлээд зөрчил илрүүлж байсан байх юм.

Түүнчлэн Боловсролын зээлийн сангийн 2014 оны санхүүгийн тайланд хийсэн Үндэсний аудитын газрын 2015 оны “Зөрчил арилгуулах тухай” 2/62 албан шаардлагад “Өндөр хөгжилтэй оронд суралцагчдын сургалтын төлбөрийн зээлийн хүү тооцож 1.9 тэрбум 16 төгрөгийн зээлийн хүүгийн авлага бүртгэсэн. Үүнээс улбаалж жил бүрийн валютын ханшийн өсөлтөөс шалтгаалан 2014 оны санхүүгийн тайланд 13.7 тэрбум төгрөгийн хүүгийн авлага бүртгэлтэй байна. Иймийн тул авлага үүссэн шалтгааныг тодорхой болгож анхан шатны баримтыг бүрдүүлэх, зээлийн хүүгийн авлагын тооцоолол болон валютын ханшийн зөрүүгээс үүссэн олз/гарзын тооцооллыг дахин хянаж баталгаажуулах” гэсэн шаардлага өгсөн байна.

skip-share
Зээлийн эргэн төлөгдөх хугацаа гэсэнд “Журам болон гэрээнд тусгаагүй” гэсэн тайлбар байна.

Тэгвэл тэрхүү 2014 онд одоогийн Монгол банкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн тус сангаас 32 мянган ам.долларын сургалтын зээлийг авчээ. Энэ мөнгөөр 2013-2015 онд Люксембургийн Вант улсын Люксембургийн их сургуульд суралцаж банк, санхүүгийн магистр зэрэг хамгаалжээ.

Зээлийн эргэн төлөгдөх хугацаа гэсэнд “Журам болон гэрээнд тусгаагүй” гэсэн тайлбар байна.

Учир нь зээлийн нөхцөл нь “Төгсөж ирээд Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуулийн 8.8-д заасан журмын дагуу зээлийг эргэн төлж барагдуулна” гэж гэрээнд тусгажээ.

Г.Дөлгөөний хувьд Монголд МУИС, Люксембургийн Вант Улсад их сургуулийг нь дүүргэж ирснээсээ хойш Монгол банк, Төрийн банк, Хөгжлийн банканд тасралтгүй ажилласан. Гэхдээ тэрбээр 2.2 тэрбум төгрөгийн үнэ бүхий үл хөдлөх хөрөнгө, 850 толгой мал, эзэмших, ашиглах, өмчлөх эрхтэй 10 газар, 250 орчим сая төгрөгийн хадгаламж, долоон аж ахуйн нэгж, ТББ-д хувь эзэмшдэг залуу юм. Өөрөөр хэлбэл, тэрбумтан Г.Дөлгөөн Төв банкны Тэргүүн дэд ерөнхийлөгчийн ажил хийж 32 мянган долларын зээлээ төлж байна.

CGTN мэдээ11 цаг өмнө

Хятадын оюутнуудын эсрэг хориг — Америкийн өөрийн хөгжилд сүүдэр хаяж байна

CGTN мэдээ12 цаг өмнө

АНУ боловсролыг “боомилж” байна

CGTN мэдээ3 өдөр өмнө

Ли Чян эдийн засгийн форумын нээлтэд оролцож үг хэлэв

CGTN мэдээ3 өдөр өмнө

Дэлхийн роботын тулааны тэмцээн амжилттай өндөрлөлөө

CGTN мэдээ4 өдөр өмнө

Ши Жиньпин Фу Дань их сургуулийн 120 жилийн ойд баяр хүргэв 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Номхон далайн арлын орнуудын Хятадын талаарх санал асуулгын жагсаалтыг гаргав 

CGTN мэдээ4 өдөр өмнө

Боловсрол, шинжлэх ухаан технологи, боловсон хүчинд түшиглэсэн улс орноо хүчирхэгжүүлэх стратеги

Боловсрол5 өдөр өмнө

П.Наранбаяр: Цалин нь бага учраас эрэгтэй багшийн тоо ихээхэн цөөрсөн

Улс төр5 өдөр өмнө

Ажлын таван өдөр УИХ-ын нэгдсэн чуулган бүтэн хуралдана

Нийгэм5 өдөр өмнө

Ц.Лут-Очирын биед учирсан хохирлыг тогтоохоор шинжээч томилжээ

Улс төр5 өдөр өмнө

Бүгд Найрамдах Австри Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Энтертайнмент5 өдөр өмнө

Европын Лигийн шигшээ тоглолт: Тоттенхэм 2008 оноос хойших анхны цомоо хүртлээ

Энтертайнмент5 өдөр өмнө

Б.Мөнгөнтуул, Б.Мөнгөнзул нар тэнцсэн ч тэмцээнийг тэргүүлж байна

Энтертайнмент5 өдөр өмнө

“Сөүлийн найрамдлын фестиваль” олон улсын арга хэмжээ үргэлжилж байна

Улс төр5 өдөр өмнө

АН-ын бүлэг болон ЧУУЛГАН хуралдана