Энтертайнмент
Э.Бэхбаяр Токиогийн олимпын эрх авлаа
Өнөөдөр Болгарын нийслэлд эхэлсэн чөлөөт бөхийн олимпын эрх олгох дэлхийн тэмцээнд манай дөрвөн бөх барилдсанаас эрэгтэй 57 кг-ийн жинд ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн наадам болон Азийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Э.Бэхбаяр финалд шалгарч, олимпын эрх авлаа.
Э.Бэхбаяр 57 кг-ын жинд эхний тойрогт гоц мөргөн, дараагийн тойрогт Украины Тарас Марковичийг 14:0-ээр ялсан.
Хоёр дахь барилдаандаа Италийг Гиви Давидовиг 3:2-оор ялж, хагас шигшээд Азербайжаны Георгий Эдишерашвилиг 5:2 илүүрхэн, Токиогийн олимпод оролцох эрх авлаа.
Манай эрэгтэйчүүдийн шигшээ баг Токиод 57, 65, 125 кг-ийн жинд оролцох боллоо.