Дэлхий

АНУ Pfizer вакциныг өсвөр насныханд хэрэглэхийг ЗӨВШӨӨРЛӨӨ

Нийтэлсэн

АНУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамны дэргэдэх Хүнс, эмийн чанарын хяналтын газар “BioNTech-Pfizer” компанийн вакциныг 12-15 насны хүүхдүүдэд хэрэглэхийг зөвшөөрчээ.

Pfizer вакциныг хэрэглэх зөвшөөрлийг цар тахлын үед яаралтай нөхцөлд хэрэглэхээр зөвшөөрөл олгожээ. АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газрын даргын үүрэг гүйцэтгэгч Жанет Вудкок энэхүү шийдвэр нь цар тахалтай тэмцэхэд чухал алхам боллоо гэж мэдэгдсэн байна.

АНУ-ын Хүнс, эмийн чанарын хяналтын газар 2020 оны арванхоёрдугаар сарын 11-нд олгосон 16-гаас дээш насныханд яаралтай хэрэглэх зөвшөөрөлдөө өөрчлөлт оруулж, 12-15 насныханд хэрэглэхээр боллоо.

Pfizer вакциныг өсвөр насныханд яаралтай нөхцөлд хэрэглэх зөвшөөрөл өгөхдөө вакцины талаарх боломжит бүх мэдээллийг нарийвчлан шалгажээ.

Exit mobile version