Нийгэм

24 ЦАГТ: 585 тохиолдол нэмэгдэж, 9 хүн нас барлаа

Нийтэлсэн

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын талаарх өнөөдрийн ээлжит мэдээллийг хүргэж байна.

(2021.05.13, 11:00 цаг)

Өнгөрөгч 24 цагт коронавируст халдварын 585 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 47.033 болж байна. Мөн хугацаанд ковидын маш хүнд хэлбэрийн улмаас есөн хүн нас барж, улсын хэмжээнд нас баралт 193 боллоо.

Мөн сүүлийн 24 цагт 1548 хүн эдгэрлээ. Ингэснээр эдгэрсэн хүний тоо 37281 болж байна.

Шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал

Эмнэлгээс шалтгаалах – 0 (137)
Зөөвөрлөгдсөн-1 (508) Дөрөвдүгээр сарын 26-нд БНЭУ-аас ирсэн иргэний давтан шинжилгээнээс илэрлээ.
Улаанбаатарт – 478 (41.308)
Орон нутагт – 106 (5.032)

Exit mobile version