Улс төр

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ

Нийтэлсэн

УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.05.13/ нэгдсэн хуралдаан эхэллээ.

Хуралдаанаар УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин нарын долоон гишүүний өргөн барьсан Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авч байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Одонтуяа “Татвар шимтгэл бууруулах бүх төрлийн хуулийг дэмжинэ. Иргэд, аж ахуйн нэгж хүнд байна, хаалгаа барьсан. Ийм үед нэмээд ямар ч ашиггүй. Татвар нэмээд, нэмээд үр ашиггүй зарцуулдаг, үрэн таран хийдэг гэдгийг бид ойлгосон. Энэ нь хүмүүсийн дургүйцлийг төрүүлж байна, үзэн ядалтыг нэмж байна. Шимтгэл нэмэхийн оронд тогтолцооны гажигаа засах хэрэгтэй. Шинэчлэлийг эхлүүлэх хэрэгтэй гэж бодож байна. Аль болох бодитой өөрчлөлтийг хийх шаардлагатай байна. Сүүлийн дөрвөн жилийн дотор нийгмийн даатгалын шимтгэл таван хувиар нэмсэн. Иргэдийг орлогыг 10 хувиар бууруулсан. Татвар нэмэх хоббитой хүмүүс энэ намд цугларчихсан юм уу хаашаа юм. Хүнд хэцүү үед шимтгэлийг нэмэх нь буруу” хэмээн байр сууриа илэрхийллээ.

Exit mobile version