CRI Монгол радио
Дэлхийн улс орнуудын удирдагчдын бараг тал нь вакцин гуйсан тухай АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден ярьжээ
Нийтэлсэн
4 жил өмнөНийтлэлч
АдминДэлхийн улс орнуудын удирдагчдын бараг тал нь коронавирусийн эсрэг вакцин олж авахад туслахыг өөрөөс нь гуйсан тухай АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден саяхан ярьжээ.
Тэрбээр Мягмар гарагт мужуудынхаа захирагч нартай видео хурал хийхдээ “Дэлхийн бүх улс орон өнөөдөр биднээс вакцины тусламж хүсэж байна. Дэлхийн улс орнуудын удирдагчдын 40 орчим хувь нь надтай энэ асуудлаар ярьсан. Тиймээс бид хичээх хэрэгтэй” гэж ярьсан байна.
АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн сард өөрийн захиалсан 60 сая тун АстраЗенека вакциныг дэлхийн бусад улс орнуудад нийлүүлэх амлалт өгсөн билээ. Үүний багагүй хэсгийг Энэтхэг улс авах нь тодорхой болоод байгаа.
Үүнээс өмнө Цагаан ордон нөөцөндөө бэлэн байгаа 4 сая тун АстраЗенека вакциныг хөрш Мексик, Канад улсуудад зээлээр өгөх тухай мэдэгдэж байв.
Эх сурвалж: AFP