Эрүүл мэнд
Нас баралт есөөр нэмэгдэж, COVID-19-ийн халдвар аваад эндсэн хүний тоо 204 болов
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавируст халдварын шалтгаант нас баралт есөөр нэмэгдлээ.
Нас барсан хүмүүсийн тухайд 69-91 насны иргэд бөгөөд 28-3 хоногийн өмнө халдвар авсан нь батлагдсан байна.
Тодруулбал, сүүлийн хоногт
Дөрөвдүгээр сарын 15-нд онош нь батлагдсан 69 настай эмэгтэй,
Дөрөвдүгээр сарын 19-нд онош нь батлагдсан 64 настай эрэгтэй,
Дөрөвдүгээр сарын 23-нд онош нь батлагдсан 86 настай эмэгтэй,
Дөрөвдүгээр сарын 24-нд онош нь батлагдсан 66 настай эмэгтэй,
Дөрөвдүгээр сарын сарын 30-нд онош нь батлагдсан 80 настай эрэгтэй,
Тавдугаар сарын 2-нд онош нь батлагдсан 91 настай эрэгтэй болон 69 настай эмэгтэй
Тавдугаар сарын 8-нд онош нь батлагдсан 88 настай эмэгтэй,
Тавдугаар сарын 10-нд онош нь батлагдсан 88 настай эмэгтэй нар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавируст халдварын нэн хүнд хэлбэрээр нас барлаа.
Цар тахлын улмаас нас барсан иргэдийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд коронавируст халдвараар өвчилж, эмчлүүлж байгаад нас барсан хүмүүсийн тоо 204 болоод байна. Үүнээс 193 хүн уг өвчний хүндрэлээр эндсэн талаар ЭМЯ-наас мэдээлж байгаа бол 11 хүнийг хавсарсан өвчний улмаас нас барсан гэж үзэж байгаа юм.
Цар тахлын тархалт буурч байгаа боловч биеийн байдал нь маш хүнд өвчтөний тоо болон нас баралт өндөр хэвээр байна. Одоогоор 4,525 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 2.6 хувь буюу 116 хүн маш хүнд байгаа юм.