CRI Монгол радио

Төвөдийн өндөрлөг дэх засмал зам аялал жуулчлалыг хөгжүүлж байна

Нийтэлсэн

Аль эрт наяад оны эхээр их сургуульд шалгаж ороод төрсөн нутаг Шилийнголын Авга хошуунаас Хөххот хүрч сурч байх үед замдаа 2 хоног аялж, 3 дахь өдөр нь хүрч байсан маань түүхэн дурсамж болон үлджээ. Одоо Бээжингээс авто машинаар хаа хүрсэн ч хурдны замаар түдэлгүй хүрэх болжээ.

Төвөдөд одоо өндөр зэрэглэлийн засмал замыг ихээр байгуулснаар аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн тариаланчид, малчдын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, тариаланчид, малчдын аялал жуулчлалд маш их тус дэмжлэг болсон тухай танилцуул яа.

2019 онд Мила уулын туннель буюу далайн төвшнөөс дунджаар 4750 метр өндөрт өргөгдсөн авто замын хонгилыг барьж дуусаад замын хөдөлгөөнийг нээсэн нь 6 жилийн турш баригдсан Линжи-Лхасын өндөр зэрэглэлийн засмал замыг ашиглалтад оруулан, Лхасаас Линжи хүрэх цаг хугацааг маш ихээр хэмнэж чаджээ.

Уг засмал замыг ашиглалтад оруулсны улмаар 2021 оноос хойш 76,000 гаруй жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын орлого 4,5 сая юаньд хүрчээ.

5-р сард Төвөдийн өндөрлөг дээр Линжи-Лхас өндөр зэрэглэлийн засмал замаар явж байхдаа цэнхэр тэнгэр, цаст уулс, гол мөрөн зэргийг харахаас гадна сармагчин, халиун буга болон бусад амьтдыг харж болно.

Статистик мэдээллээс харахад 2020 оны эцсээр Төвөдийн засмал замын урт 118,800 километрт хүрч, хот суурин газрын болон хөдөө тосгонд нэвтрэх чадвар 93,7%, 75,9% -д хүрсэн байна. Одоогийн байдлаар Төвдөд 728 км өндөр зэрэглэлийн засмал замыг нээгээд ашиглалтад оруулаад байна.

Сэтгүүлч: Сайн-Өлзий

Exit mobile version