CRI Монгол радио
Израилд баярын үеэр 219 хүн бэртжээ
Нийтэлсэн
3 жил өмнөНийтлэлч
АдминИзраилд шашны баярын үеэр олон хүн цугларсны улмаас тавцан нурж, гэмтэж бэртсэн хүний тоо 219 болж нэмэгджээ. Тэдэнд эмнэлгийн тусламж үзүүлсэн байна.
Kan радиогийн мэдээлснээр Гиват-Зеэв хотын эмнэлэгт хүргэгдсэн 219 хүний 15-ынх нь биеийн байдал хүнд байгаа аж. Бусад хүний биеийн байдал дунд зэрэг байгаа гэнэ.
Израилийн хойд мужуудад Лаг ба-Омер шашны баярын үеэр хэт олон хүн цугларсан байна. Гиват-Зеэв хотын мөргөлийн сүмд мөн хүмүүс дарагдаж амиа алджээ.
Израилийн энэхүү баяр нь хүн амаа вакцинжуулсны дараах анхны том баяр юм. Тус улсад өнгөрсөн дөрөвдүгээр сарын сүүлчээс эхлэн иргэд амны хаалт зүүх шаардлагагүй болсон. Мөн орон даяар сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг нээсэн билээ.
Израил улс насанд хүрсэн хүн амынхаа 75 хувийг вакцинжуулж, амны хаалтнаас ангижирсан дэлхийн анхны улс болсон юм. Тус улс одоо насанд хүрээгүй иргэдээ вакцинжуулна.