Нийгэм
ВАКЦИН: Хүн амын 86 хувь нь нэгдүгээр тунд хамрагджээ
Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын өнөөдрийн (2021.05.18) ээлжит мэдээллийн үеэр ковидын эсрэг вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.
Монгол Улсад дархлаажуулалт хэвийн үргэлжилж байгаа. Та бүхнийг дархлаажуулалтад идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Иргэн та вакцин хийлгээд 21-ээс дээш хоносон бол хоёр дахь тундаа хамрагдахыг ЭМЯ-аас зөвлөж байна. Та өөрт хамгийн ойр цэг дээр очоод дархлаажуулалтад хамрагдах бүрэн боломжтой.
МОНГОЛ УЛСЫН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
(2021.05.17, 19:00 цагийн байдлаар)
Улсын хэмжээнд 18-аас дээш насны 2 сая 67 мянган иргэнийг бүрэн вакцинд хамруулах зорилтыг Засгийн газар тавин, Эрүүл мэндийн яам хэрэгжүүлэн ажиллаж байна. Сүүлийн 24 цагт Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт 19374 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна.
Улсын хэмжээнд 1-р тунд 1.792.657 (86%) хүн хамрагдсан бол 2-р тунд 651.588 (31% )хүн хамрагдаад байна.
Улаанбаатар хотод
- 1-р тунд – 924.457 хүн (97%)
- 2-р тунд – 496.758 хүн (52%)
Орон нутагт нийтдээ 1.1 сая хүн вакцинд хамрагдах ёстой. Үүнээс,
- 1-р тунд – 868.200 хүн (77%)
- 2-р тунд – 154.830 хүн