Нийгэм

Өчигдөр ЭЕРЭГ гэж оношлогдсон өвчтөн өнөөдөр нас баржээ

Нийтэлсэн

Сүүлийн 24 цагт коронавируст халдварын 349 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Ингэснээр Монгол Улсын хэмжээнд нийт халдварын тоо 49,524 болж байна.

Өнгөрсөн хоногт 7 хүн нас барж, ковидын шалтгаант нийт нас баралт 221 боллоо.

Ковидын нэн хүнд хэлбэрээр нас барсан иргэдийн тав нь тавдугаар сарын 10-наас хойш эерэг хариу гарч, онош батлагдан, эмнэлэгт хэвтсэн хүмүүс байгаа бөгөөд хамгийн сүүлд гэхэд өчигдөр онош батлагдсан 51 настай эмэгтэй эмнэлэгт хэвтсэн ч биеийн байдал нь дээрдэхгүй байсаар амьсгал хураалаа.

  • 94 настай эмэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 10-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
  • 61 настай эрэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 12-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
  • 72 настай эрэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 15-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
  • 51 настай эмэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 17-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
  • 84 настай эмэгтэй: Улаанбаатарын голомтоос тавдугаар сарын 14-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
  • 81 настай эмэгтэй: Улаанбаатарын голомтоос дөрөвдүгээр сарын 26-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.
  • 55 настай эрэгтэй: Орхон аймгийн голомтоос дөрөвдүгээр сарын 27-нд онош нь батлагдан, эмнэлэгт эмчлүүлж байсан.

Өчигдөр буюу тавдугаар сарын 17-нд 877 хүн эдгэрч, халдвар аваад эрүүл болж эмчлүүлсэн хүний тоо улсын хэмжээнд 42721 болж бүртгэгдлээ.

Сүүлийн 24 цагт шинээр бүртгэгдсэн тохиолдлыг задалбал,

  • Зөөвөрлөгдсөн – 0 (508)
  • Эмнэлгээс шалтгаалах – 6 (149)
  • Улаанбаатарт – 318 (43297)
  • Орон нутагт – 25

Эрдэнэт – 8

Булган – 1

Сэлэнгэ – 2

Увс – 1

Завхан – 1

Говь-Алтай – 7

Өвөрхангай – 3

Дорнод – 2 гэхчлэн бүртгэгджээ.

Exit mobile version