Эдийн засаг

Гадаадын иргэн харьяатын үйлчилгээний хураамжийг Гэрэгэ киоск-оос

Нийтэлсэн

Гэрэгэ киоск нь хэрэглэгч өөрөө өөртөө үйлчлэх автомат машин бөгөөд Улаанбаатар хотын бүх дүүрэг, нэг цэг, ЗЦХ болон 15 аймагт нийт 70 цэгт 122 киоск ажиллаж байна. 1 сая гаруй байнгын хэрэглэгчтэй Гэрэгэ киоск ашиглан төрийн болон хувийн аж ахуйн 55 байгууллагын 500 гаруй үйлчилгээг цаг алдалгүй авах боломжтой байдаг.

2021.05.17-ны өдрөөс эхлээд Гадаадын иргэн, харьяатын газар, Гэрэгэ Системс ХХК хамтран Монгол дахь гадаадын иргэдийн бүртгэл, мэдээллийг сайжруулах, төрийн үйлчилгээг технологийн дэвшил ашиглан түргэн шуурхай, чирэгдэлгүй хүргэх зорилгоор цахим төлбөрийн Гэрэгэ киоскийг үйлчилгээндээ нэвтрүүллээ.

Гэрэгэ Киоскоор дамжуулан үйлчилгээний төлбөр, тэмдэгтийн хураамж, торгууль зэрэг олон төрлийн үйлчилгээний хураамж төлөх боломжтой болж байна.

Гадаадын иргэн харьяатын газар байрших Гэрэгэ киоск ашиглан гадаадын иргэдэд зориулсан нийт 6 бүлэг 66 төрлийн үйлчилгээг Монгол, Англи, Солонгос, Хятад, Орос зэрэг 5 хэлнээс сонголтоо хийн үйлчилгээгээ авах боломжтой боллоо.

Уг үйлчилгээ нэвтэрснээр гадаадын иргэд төлбөр төлөхийн тулд банкны урт дараалалд зогсох шаардлагагүйгээр гадаад пасспорт, төлбөрийн карт төлбөр, тооцоо хийх боломж бүрдсэн. Мөн Гэрэгэ Киоск олон улсад ашигладаг MRZ буюу гадаад паспорт уншигч систем суурилуулсан анхны монгол цахим төлбөрийн машин тул шууд гадаад паспорт уншуулан үйлчилгээ авах боломжтой.

Цаашдаа ГЭРЭГЭ киоск машиныг орон нутаг дахь олон улсын хилийн боомтуудад байршуулах бөгөөд ингэснээр гадаадын иргэд, түүнийг урьж буй аж ахуйн нэгж, байгууллага хилийн бүсэд 24 цагийн турш үйлчилгээ авах боломж нээгдэх юм байна.

Шинээр нэвтэрсэн үйлчилгээний хураамжийн төрлүүд:

Урилга/визийн зөвшөөрөл
Визийн хугацаа сунгалт
Виз/Бүртгэл
Оршин суух зөвшөөрөл/ ангилал солих
Харьяат, гадаадын төрийн бус байгууллагатай холбоотой үйлчилгээ
Гадаадын иргэний талаар тодорхойлолт гаргах
Гадаадын иргэн харьяаттай холбоотой торгууль
Бусад холбоотой үйлчилгээнүүд

Exit mobile version