Эдийн засаг

SendMN аппликейшн ашиглан Зүүн өмнөд Азийн орнууд руу мөнгөн гуйвуулга хийх боломжтой боллоо

Нийтэлсэн

Монголын санхүүгийн зах зээлд түргэн шуурхай үйлчилгээ, технологийн дэвшилтэт шийдлүүдээрээ ялгарч, хэрэглэгчдийн талархлыг хэдийн хүлээгээд буй SendMN компани үйл ажиллагаагаа өргөжүүлж, зүүн өмнөд азийн орнууд руу мөнгөн гуйвуулга хийх боломжтой болсноо зарлалаа. Мөнгөн гуйвуулга хийхэд илүү хялбар болжээ.

SendMN апп-ийн хэрэглэгчид өмнө нь БНСУ-руу гар утсаа ашиглан мөнгөн гуйвуулга хийдэг байсан бол одоо хэрэглэгчдийн сонголт улам нэмэгдэж, Хятад, Япон, Австрали болон Зүүн Өмнөд Азийн орнуудын бүх банкны данс руу ердөө 10-30 минутын хугацаанд мөнгө гуйвуулах боломжтой болжээ. Та гадаад улс руу шилжүүлэг хийхэд ердөө SendMN апп байхад л хангалттай

Хэрэглэгч та дээрх улсууд руу мөнгөн гуйвуулга хийх бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай.

Япон улс руу таны илгээсэн гүйлгээ тухайн улсын цагаар 11 цагаас өмнө бол тухайн өдрөө орно. Харин 11 цагаас хойш бол дараа ажлын өдөр орно.
Австрали улсын хувьд таны илгээсэн тухайн улсын цагаар 14 цагаас өмнө бол тухайн өдрөө орно. Харин 14 цагаас хойш бол дараа ажлын өдөр орно.
SendMN-ийн хамт олон хөл хөдөлгөөн хязгаарлагдмал цар тахлын энэ нөхцөл байдалд хэрэглэгчдэдээ технологийн шийдлийг ашиглан илүү хялбар бөгөөд түргэн шуурхай байдлаар зайнаас үйлчилгээ авах боломжийг олгохоор хичээн ажиллаж байгаа билээ.

SendMN аппликейшн татах линк:

Андройд татах линк:

https://play.google.com/store/apps/details?id=com.sendmn.remit.android

IOS татах линк:

https://apps.apple.com/us/app/sendmn/id1533759278

Exit mobile version