CRI Монгол радио

Байден маягийн “бүхнээс дээгүүр Америк” үзэл дэлхий дахинд гай тарьж байна

Нийтэлсэн

Америкийн Линдсэй корпорацын зөвлөх Жозеф Салливан “Дипломат бодлого” сайтад “Байдан маягийн ‘бүхнээс дээгүүр Америк’ үзэл дэлхий дахинд гай тарьж байна” гарчигтай нийтлэл гаргажээ. Нийтлэлд, вакцины илт үндсэрхэг үзлээс авахуулаад эдийн засгийг эрчимжүүлэх хорио хязгааргүй төлөвлөгөөг дурдахад, Байдены засгийн газар дэлхийн бусад орны эрх ашгийг хохироох хэлбэрээр Америкийн эрх ашгийг хөөцөлдөж байна гэжээ.

Америкийн одоогийн засгийн газрын тушаалд орсноос хойших үйлдлээс авч үзвэл Жозеф Салливаны хэлсэн нь ортой юм. Өмнөх ерөнхийлөгчийн хэрэгжүүлсэн “бүхнээс дээгүүр Америк” үзлийг орхино гэж удаа дараа онцолсоор ирсэн боловч сүүлийн 100 гаруй хоногийн үг яриа үйлдэл нь юуг чухам “хэлэх хийх хоёр нь ондоо” гэдгийг бүрэн харууллаа. Америкийн CNN өмнө нь гаргасан нийтлэлдээ, шинэ засгийн газрын засаглал дор, “бүхнээс дээгүүр Америк” үзлийн бараан сүүдэр сарниагүй байсаар гэжээ.

Вакцины үндсэрхэг үзлээс улбаалсан вакцины хуваарилалтын тэгш бус байдал бол одоогийн дэлхий нийтийн цар тахлын сэргийлэлт дэх “замын чулуу” юм. Америкийн засгийн газар бол даруй вакцины үндсэрхэг үзлийн гол түлхэгч нь юм. Зарим байгууллага болон мэдээллийн хэрэгслийн бүртгэснээр, Америк 2.6 тэрбум тун вакцин худалдаж авсан нь дэлхийн 1/4 хувийг эзэлж, өөрийн эрэлт хэрэгцээнээс нь хол давж, 100 сая гаруй тун вакцин агуулахад зүгээр тавигдаж байна. Английн “Файнаншил таймс” сонины мэдээлснээр, 4-р сарын 25-ныг хүртэлх байдлаар, Америк 3 сая тун вакцин экспортолжээ. Энэ нь тус улсын дотоодын вакцины үйлдвэрлэлийн зөвхөн 1.1% хувь төдий юм. Олон улсын хамтын нийгэмлэгийн шахалт дор, Байдены засгийн газар сүүлийн үед иж бүрэн арга гаргав. Вакцины патентын эрхийг чөлөөлнө гэсэн хий хоосон эрмэлзэл төдий байр суурь илэрхийлснээс гадна Байден тухайн нутгийн цагаар 17-нд мэдэгдэл гаргаж, 6-р сарын сүүлчээс өмнө гадаадад 20 сая тун КОВИД-19-ийн эсрэг вакциныг нэмж нийлүүлнэ гэжээ.

Гэхэд гол асуудал бол, бодит үйл ажиллагаа ярьснаас илүү байдаг. Хятад, Орос зэрэг орнууд үнэн бодитоор гадаадад вакцины тусламж олгож буйг дэлхий нийт харлаа, харин өнөөдрийг хүртэл “Америкийн үйл ажиллагаа” харагдахгүй байна. 20 сая тун вакциныг гадаадад туслана гэж Америк мэдэгдсэн нь түүний улсын дотоодынх вакцины нөөцийн хувьд тун багахан хэсэг нь юм. Дэлхий нийт бүр илүүтэйгээр АНУ вакцины түүхий материалын экспортод тавьсан хязгаарлалтаа цуцалж, үйлдвэрлэлийн чадавхыг нэмэгдүүлэх тал дээр чин үнэнч сэтгэл гаргахыг хүсэн хүлээж байгаа юм.

Үүгээр зогсохгүй АНУ инфляцийн дарамтаа тасралтгүй бусад орнуудад шилжүүлж байна. Байдены засгийн газрын эдийн засгийн бодлого нь хэдийгээр улсын дотоодынхоо эдийн засгийн өсөлтийг ахиулах зорилготой боловч үүний улмаас үр тариа зэргийг багтаасан дэлхийн гол гол өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ түүхэн чанартайгаар өссөн байна. Жозеф Салливан, энэ нь үр тариа импортлогч орны ядуу хүмүүст авч хэлбэл хүндэхэн цохилт болох юм гэж үзжээ.

Жозеф Салливан АНУ эрдэнэ шиш импортолдог Мексикээр жишээ болгож анализ хийжээ. Ноднингийн 2-р сараас хойш, ам.доллароор тооцоо болгодог олон улсын зах зээл дэх эрдэнэ шишийн үнэ 46% хувиар нэмэгдэж, Мексикийн дотоодын эрдэнэ шишийн үнэ 60% өсчээ. Энэ нь үнэндээ зохисгүй, учир нь яг энэ үед Америкийн Холбооны нөөцийн сан 3 их наяд гаруй ам.долларыг нэмж хэвлэсэн юм. Хэдэн их наядаар тоологдох эдийн засгийн сэдэлтийн төлөвлөгөө нь зах зээлийн хүлээлтийг өсгөж, улмаар ашгийн нормыг дээшлүүлжээ. Ингэснээр хүсний бүтээгдэхүүний зарцуулалт нь харьцангуй илүү байдаг зарим айл өрхийн хувьд өндөр үнэтэйгээр худалдаж авахаас өөр аргагүйд хүргэжээ.

“Бүхнээс дээгүүр Америк” үзлийг орхино хэмээн хэдийгээр аман дээрээ ярьж байгаа боловч буруу болох нь гэрчлэгдсэн энэ замнал дээр Байдены засгийн газар үргэлжлэн давтаж, дэлхий нийтэд нэн олон өвчин зовлон, өлсгөлөн болон ядуурлыг авчирж байна.

Exit mobile version