CRI Монгол радио

Америкийн маягийн хүний ​​эрхийн хуурмаг баг үнэн дүрээ харуулав

Нийтэлсэн

Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацсан нэг зураг дэлхий дахиныг эмзэглүүлжээ. Зурагт Палестины нэг эмэгтэй нялх хүүхдээ тэврээд Газын зурвасын орчим байгаа нэг сургуульд орогнож байхад өвөрт нь байсан хүүхэд айж сүрдэн нүдээ бүлтийлгэн энэ хорвоог ширтэж байв. Оросын хиймэл дагуулын мэдээллийн агентлагийн 19-ний өдрийн мэдээлснээр, энэ удаагийн Палестин Израилийн мөргөлдөөний улмаас 63 хүүхдийг багтаасан 217 палестинчууд нас барлаа. Үүнээс илүү түгшүүртэй нь Газа дахь коронавирусын туршилтын төв агаарын цохилтод эвдэрч сүйрсэн нь Палестины ард түмэн цар тахал, дайн дажны давхар зовлонд учирлаа гэсэн үг юм.

Иймэрхүү хүнд ноцтой хүмүүнлэгийн гай гамшгийн өмнө, АНУ-ын засгийн газар юу хийсэн бэ? Энэ нь нэгийг нь татаж, нөгөөг нь түлхээд Израилийг “өөрийгөө хамгаалах эрхтэй” хэмээн мэдэгдээд зогсохгүй Аюулгүйн зөвлөлийн Палестин, Израиль хоёр тал гал зогсоох, хүчирхийллийг зогсоох тухай хамтарсан мэдэгдэл батлахыг хүртэл гурван удаагаа харшлаад байна. Бүр цаашлаад “Вашингтон Пост” сонин мэдээлснээр, АНУ-ын засгийн газар энэ сарын эхээр “хамтран шууд дайралт хийх сум”, GBU-39 жижиг диаметртэй бөмбөгийг багтаасан 735 сая ам долларын өртөг бүхий нарийвчлалтай удирдах зэр зэвсгийг Израильд нийлүүлэхээ Конгресст албан ёсоор мэдэгдсэн байна. Палестин, Израилийн энэхүү мөргөлдөөнд АНУ хүн төрөлхтний мөн чанар, ёс суртахууны эсрэг талд зогсож, Дундад Дорнодын нөхцөл байдалд гал дээр тос нэмсэн гэдгийг харж болно.

Үнэн хэрэгтээ амь хувиа хөөсөн болон ноёрхлын хуйвалдаанаасаа болж АНУ Дундад Дорнодод удаан хугацааны турш муу муухай үйлдэл хийсээр ирсэн юм. Афганистан, Ирак, Сири зэрэг орнуудад явуулсан үйлдэл олон сая мусульманчуудын амь насанд хүрч, олон арван сая мусульманчуудын хүний ​​эрхэнд халдсан байна. Малайзын “New Straits Times” сонин саяхан Ирак, Афганистанд АНУ-ын хэд хэдэн Ерөнхийлөгч, засгийн газрын өндөр албан тушаалтнууд хүний ​​эрхийг зөрчсөн төдийгүй цэргийн гэмт хэрэг үйлдсэн нь “АНУ хүний ​​эрхийн хамгаалагч байж яасан ч чадахгүй” хэмээн тэмдэглэжээ.

Энэ бүхнээс харахад, дэлхийн өнцөг булан бүрт байгаа мусульманчуудын хүний ​​эрх АНУ-ын улс төрчдийн багаж хэрэгсэл болжээ. Тиймээс тэд цэцэглэн хөгжсөн Шиньжяныг олж харахгүй байна, мөн дайны галд шаналж байгаа Палестины ард түмнийг ч олж харахгүй байна. Үнэнийг хэлэхэд, тэд зөвхөн ойр дотно байхыг мэдэхээс биш байр суурийг боддоггүй, хүний ​​эрхийг ашиглан улс төрийн ашиг сонирхлоо хөөцөлдсөн хэрэг төдий. Иймэрхүү “Америк маягийн хүний ​​эрх” дэлхий нийтэд итгэлээ алдаад удсан бөгөөд “хүний ​​эрхийн гэрэлт цамхаг” гэгч нь эрт оройгүй устах нь мэдээж хэрэг юм.

Exit mobile version