Нийгэм
24 ЦАГТ: 8399 хүнээс 684 тохиолдол батлагдлаа
ЭМЯ-наас ээлжит мэдээллээ өглөө.
Өчигдөр нийт 8399 хүнээс шинжилгээ авч 684 тохиолдол, үүн дотроо эмнэлгээс шалтгаалах халдвар 5 батлагдсан байна. Ингэснээр улсын хэмжээнд нийт 51931 тохиолдол бүртгэгдээд байна.
Өчигдөр 708 тохиолдол эдгэрч, нийтдээ 45853 иргэн эдгэрч, эмнэлгээс гарчээ. Харамсалтай нь, 4 хүн нас барж, нийт нас барсан тохиолдол 244 боллоо.
4059 хүн эмчлүүлж байгаагаас хөнгөн 2074, хүндэвтэр 1334, хүнд 535, маш хүнд 116 өвчтөн эмчлүүлж байна.
Орон нутгийн тухайд Төв аймгийн ихэнх сумдад халдвар бүртгэгдээд байгаа тул тус аймгийн иргэд халдвар хамгааллын дэглэм сайтар сахихыг ЭМЯ-наас анхааруулж байна.