Бидэнтэй нэгд

Нийгэм

О.Билгүүн: 238 инновацийн төслөөс 170-ыг нь хүлээж авлаа

Нийтэлсэн

“Монголын инновацийн 7 хоног-2021” арга хэмжээ энэ сарын 17-23-ны өдрүүдэд цахимаар болж байна. Төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллага, яамд хамтран уг арга хэмжээг зохион байгуулж байгаа юм. Инновацийн долоо хоногийн хүрээнд Шинжлэх ухаан, технологийн сангаас санхүүжүүлдэг төсөл хөтөлбөрүүд, тэр дундаа инновацийн төслүүдийн талаар ШУТС-гийн Мэдээллийн сан, маркетингийн хэлтсийн дарга О.Билгүүнтэй ярилцлаа.


-Энэ долоо хоногт “Монголын инновацийн 7 хоног-2021” арга хэмжээ үргэлжлээд явж байна. Арга хэмжээний явц, үр дүнгээс хуваалцана уу?

-Энэ жилийн “Монголын инновацийн 7 хоног”-ийн хүрээнд хэлэлцүүлэг, уулзалт, үзэсгэлэн гээд бүх арга хэмжээг цахимаар зохион байгуулж байгаа онцлогтой. Нээлтийн өдрөө “Үндэсний инновацийн хөгжил” форум зохион байгууллаа. Шинжлэх ухаан технологийн сангаас “Цахим технологи-Дижитал шилжилт” сэдвээр салбар хуралдаанд илтгэл тавьж оролцсон. Шинжлэх ухаан технологийн сан 1993 оноос өнөөдрийг хүртэл 5000 орчим төсөл санхүүжүүлсэн байна. Үүнээс 238 орчим нь инновацийн төсөл байгаа. Инновацийн тухай хууль 2012 онд батлагдсан. 2012 оноос хойш нийт 20 орчим тэрбум төгрөгийн санхүүжилтээр 238 инновацийн төсөл санхүүжүүлсэн байна. 238 төслөөс 14 тэрбум төгрөгийн 170 төслийг бүрэн хүлээж авсан. Үлдсэн төслүүд үргэлжлэн хэрэгжиж байна. Хэрэгжсэн 170 төслүүдтэй бүрэн эхээр нь http://data.stf.mn/ гээд манай цахим мэдээллийн сан руу ороод танилцах боломжтой. Төслүүдийн үр дүнгээс нийт хүлээж авсан 170 төслийн үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтэрсэн 132, патент 63, ном бүтээл 81, шинэ болон шинэчилсэн бүтээгдэхүүний загвар 180, шинэ болон шинэчилсэн технологи 120, ашигтай загвар 60, эрдэм шинжилгээний гадаад өгүүлэл 112 гэх мэтээр олон төрлөөр үр дүн гардаг. Нэг төслөөс ганцхан тооны үр дүн гарахгүй, хэчнээн ч үр дүн гарч болно шүү дээ.

-Инновацийн бүтээлийн цахим үзэсгэлэнг хүмүүс хэр сонирхож оролцдог вэ?

-Инновацийн долоо хоногийн хүрээнд инновацийн бүтээлүүдээр “Инноваци ба тогтвортой хөгжлийн зорилгууд” олон улсын цахим үзэсгэлэн зохион байгуулж байна. Цахимаар үзэсгэлэн зохион байгуулахад нэг дор маш олон хүн зочлох, тухайн зочин сонирхсон бүтээгдэхүүн үйлчилгээний мэдээллийг бүрэн авах, оролцсон зочдын, сонирхсон бүтээгдэхүүний тоог гаргах, эрсдэлгүй байх гээд давуу тал ихтэй. ШУТСан цар тахлаас үүдэн 2020 оны арванхоёрдугаар сард Шинжлэх ухааны ажилтны өдөрт зориулан цахим үзэсгэлэн зохион байгуулж байсан туршлагатай. Энэхүү үзэсгэлэнг өргөжүүлж шинэчлэн байнгын болгохоор ажиллаж байна. Мөн Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчлэлээр аймгийн Засаг дарга нар дэргэдээ Шинжлэх ухаан, технологийн зөвлөлтэй болж байгаа. Тиймээс Засаг даргын төсвөөс инновацийн бүтээгдэхүүнд тодорхой хэмжээний санхүүжилт олгох боломжтой болж байгаа тул БШУЯ-тай хамтран ШУТСан энэхүү цахим үзэсгэлэнгийн бүтээлүүдийг газарзүйн заалтаар хайх боломжтой болгохоор ажиллаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, аль аймагт, ямар бүтээгдэхүүн ашиглаж болохыг үзэх боломжтой болно. Үзэсгэлэнгийн бүтээлүүдийг http://stf.mn/online-uzesgelen энэ хаягаар цаашдаа ч нээлттэй танилцуулах зорилготой байна.

-2012 оноос хойш 238 инновацийн төслийг санхүүжүүлж байгаа гэлээ. ШУТС-гаас инновацийн төслүүдэд ямар дэмжлэг үзүүлдэг вэ?

-ШУТСангаас зургаан төрлийн төсөл, дөрвөн төрлийн грант санхүүжүүлдэг, манай вебсайтаар ороод танилцах боломжтой. Инновацийн чиглэлээр “Технологи туршилт зүгшрүүлэлтийн буюу инновацийн төсөл”, “Инновацийн грант” гэсэн хоёр төрлийн төсөл хүлээн авдаг. Технологи туршилт зүгшрүүлэлтийн буюу инновацийн төсөл 90 сая төгрөгийн, инновацийн грант 60 сая төгрөгийн хязгаартай. Хамгийн дээд хэмжээ гэсэн үг. Төслийн хувьд төлөвлөсөн үр дүндээ хүрсэн бол санхүүжилт буцалтгүй хэлбэртэй байдаг. Грантын хувьд нийт төслийн өртгийн 40 хүртэлх хувийг санхүүжүүлдэг. Хамгийн ихдээ 60 сая төгрөг, төслийн санхүүжилтийн 40 хувь гэсэн үг. ШУТСангийн төслүүд ихэнхдээ тухайн оны нэг, хоёрдугаар улиралд зарлагдаад, төслийн саналуудаа аваад сонгон шалгаруулдаг.

-Төсөл сонгон шалгаруулалт яаж явдаг вэ?

-Бусад орны Шинжлэх ухаан, технологийн сангуудын сонгон шалгаруулалтын үйл явцтай манайх ижил төстэй. Эхлээд төслийн саналуудыг http://project.edu.mn/ сайтаар цахимаар хүлээж авна. Төслүүдийг зарласан хугацаандаа л авна. Хугацаа дууссан бол программ автоматаар хаагддаг. Дараа нь өмнө нь хэрэгжсэн төсөлтэй давхцалтай эсэх, төслийн өртэй эсэх зэргийг программаар хянаж шалгана.  Гуравдугаарт, тухайн салбарын хоёр экспертээр төслийн саналыг уншуулж, дүгнэлт гаргуулна. Хэрэв нэг нь дэмжээд, нэг нь дэмжихгүй бол гурав дахь экспертээр уншуулдаг. Дээрх шатуудад дэмжигдсэн төслүүдийг Шинжлэх ухаан, технологийн салбар зөвлөлөөр төслийн удирдагч илтгэл тавьж хэлэлцүүлнэ. Салбар зөвлөлөөс дэмжигдсэн төслүүдтэй санхүүжилтийн гэрээ байгуулан төслийг хэрэгжүүлж эхэлж, төслийн үр дүнд үндэслэн санхүүжүүлдэг. Төсөл хэрэгжих гурван жилийн хугацаанд хуваарийн дагуу төслийн нийт мөнгөн дүнг хуваарилдаг. Жил бүр хяналт мониторинг хийж, шаардлагатай бол нэмэлтээр эксперт ажиллуулдаг. Хэрэгжиж бүрэн дууссан төслийн үр дүнг мэдээллийн сандаа хүлээж авдаг.

-Үр дүн муутай төслийг бол санхүүжүүлэхгүй юу?

-Эхний жилээ төслийн үр дүн сайн байснаа дараагийн жил үр дүн гаргахгүй бол санхүүжилт зогсоож гэрээг цуцлах, огт үр дүнгүй бол мөнгөн дүнг эргэн төлүүлэх зэрэг арга хэмжээ авч болно. Гэхдээ нийт төслүүдийн хэрэгжилт 2010 оноос хойш нэлээд жигдэрч, олон улсын ижил төстэй сангуудтай ойролцоо болсон.  ШУТСангийн төслүүдийг санхүүжүүлэх төсөв дунджаар ес орчим тэрбум төгрөг байдаг. 2020 оны жишээгээр ярихад нийт 490 төсөл санхүүжүүлэх байснаас шинээр шалгаруулсан 159 төсөл байна. Үлдсэн 331 төсөл нь хоёр, гурав дахь жилдээ он дамжин хэрэгжиж байгаа төслүүд юм.

-Төслүүдийг ихэвчлэн хаанаас, аль байгууллагаас авдаг вэ?

-Нийт 5000 орчим төслийн 3100 гаруйг эрдэм шинжилгээний байгууллагын төслүүд эзэлдэг. Хоёрдугаарт, их, дээд сургууль, дараа нь төсвийн байгууллагууд, хамгийн бага хувийг хувийн хэвшил эзэлдэг. Нэгж төслийн санхүүжилтийг аваад үзвэл нийт төслийн 60 орчим хувийг 50 саяаас доош санхүүжилттэй төсөл эзэлдэг. 50 сая хүртэлх төслийг их, дээд сургууль, эрдэм шинжилгээний хүрээлэнгүүдийн ихэвчлэн суурь судалгааны төсөлд олгодог. 50-100 сая төгрөгийн төсөл нь инновацийн төсөл, 100 саяаас дээш буюу 300-500 сая төгрөгийн төслүүд нь яамдын буюу улсын захиалгат томоохон төслүүдэд хэрэгжүүлдэг. Мөн цөм технологийн төслүүдэд 500-800 сая төгрөгийг олгох төсөвтэй. Цөм технологи гэхээр өндөр технологиуд буюу биотехнологийн төслүүд орж болно. Жишээлбэл, анаферон, виферон зэрэг голдуу ОХУ-аас оруулж ирдэг вирусийн эсрэг бэлдмэлүүдтэй адил бэлдмэлийг НЭМҮТ, МУИС-ийн эрдэмтэд судалж гаргахаар 800 сая төгрөгийн төсөл авч байсан. Төслийн үр дүн сайн гарсан.

-Жилд ШУТСангаас ес орчим тэрбум төгрөгийн санхүүжилтийг нийт төслүүдэд хуваадаг юм байна. “Ковид”-той жилүүдэд санхүүжилт яаж олгож байна вэ?

-2020 онд санхүүжилтийг 75 хувиар бууруулсан. Сангийн яамнаас төсвийн хүндрэлтэй холбоотойгоор ингэж бууруулсан. 2021 оны хувьд ШУТСангаас хэрэгжүүлэх төслүүдэд тав орчим тэрбум төгрөгийн санхүүжилт тавигдсан. Гэвч санхүүжилт нэлээд оройтож нээгдэх дүр зурагтай байна. Ихэнх төслүүд он дамнан хэрэгждэг учраас санхүүжилт хоцролттой, мөн хүрэлцэх үү гээд асуудлууд гарах байх. Төслүүдийн саналаа өгөхөөр хандаж байгаа эрдэмтэн, судлаачид олон байгаа ч санхүүжилт “ковид”-той жил их хэмжээгээр багаслаа. ШУТСангийн бүтэц зохион байгуулалтыг олон улсын түвшинд хүргэж шинэчлэх, нийт төслийн тоог цөөлж, нэгж төсөлд олгох санхүүжилтийг нэмэгдүүлж, төслүүдийн үр дүнг илүү чанаржуулж, сайжруулах шаардлага бол бий.

-Инновацийн төслийн гол шалгуур юу байдаг вэ?

-Инновацийн төслийн гол шалгуур нь Шинжлэх ухаан, технологийн сангийн журмаараа “тухайн судалгаагаа оюуны өмчийн эрхийн баталгаажилттай байх” гэсэн шаардлага юм. Оюуны өмч нь патент, зохиогчийн эрх, ашигтай загвар гэх мэт аль ч төрөлдөө байж болно. Инновацийн тухай хуульдаа бол “инновацийн төсөл” гэж санхүүжилтийн шаардлага, зохион байгуулалтын нөхцөлд нийцүүлэн инновацийн бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх цогц үйл ажиллагааг тодорхой цаг хугацаанд хэрэгжүүлэхээр төлөвлөсөн баримт бичгийг нэрлэдэг. Энэ шаардлагаа бас баримтална.

-Шинжлэх ухаан, технологийн сангийн мэдээллийн сангийн талаар та түрүүнд товч ярьсан. Мэдээллийн санд хэчнээн төслүүд байгааг тодруулъя?

– ШУТСангийн цахим мэдээллийн санд өнөөдрийн байдлаар 5688 эрдэмтэн, 6213 бүтээл буюу диссретаци, 4143 судалгаа боловсруулалтын ажил байна. Манай мэдээллийн санд шинжлэх ухааны зургаан салбараар монгол эрдэмтэд бүтээл, судалгаа боловсруулалтын ажил буюу төслийн тайлангуудын хайлт хийх боломжтой. ШУТСангийн мэдээллийн сан нь 2020 оноос цахим хэлбэрт шилжсэн. Өмнө нь бол байгууллагын дотоодын хэрэгцээнд ашиглагдаж байсан мэдээллийн сан. Төслийн үр дүнд гарсан бүтээлүүд, төслийн дэлгэрэнгүй мэдээлэл бүрэн эхээрээ цахим мэдээллийн санд 2021 онд байршаад байна. Мэдээллийг илүү ил тод, нээлттэй болгох, олон улсын жишигт хүргэх үүднээс ийнхүү цахим шилжилт хийгдсэн.

-Засгийн газрын тусгай сангийн тухай хууль 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдрөөс шинэчлэгдэж хэрэгжиж байгаа. Хуулийн гол өөрчлөлтүүдийг товч танилцуулна уу?

-ШУТСан бол Засгийн газрын тусгай сан. Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн шинэчлэгдсэн хувилбар 2021 оны нэгдүгээр сарын 29-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн. Өмнө нь бид яамтайгаа хамтраад зөвхөн төсөл сонгон шалгаруулж, төслийг санхүүжүүлэн, холбогдох хяналт мониторинг хийж үр дүнг хүлээж авдаг эрхтэй байсан бол энэхүү шинэчлэлээр зарим эрх нэмэгдсэн. Жишээлбэл, Төслөөс гарсан үр дүнг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх эрх, Гарааны санхүүгийн дэмжлэг, Шинжлэх ухаан, инновацийн үр дүнд бий болсон бүтээгдэхүүн, үйлчилгээг олон улсад сурталчлан борлуулахад дэмжлэг үзүүлэх зэрэг эрхтэй болсон. Эдгээр шинэчлэлийн хүрээнд холбогдох журмууд боловсруулагдаж байгаа. Гэхдээ бид журмыг хүлээлгүй “ковид”-ын үед ХӨСҮТ, ШУА-ийн Биологийн хүрээлэн, МУИС-ын эрдэмтэд хамтраад гаргасан “ковид”-ын эсрэг биетийн оношлуурыг дэмжиж санхүүжүүлсэн. Журам гараагүй учраас ШУТСангаас 9.5 сая төгрөгийн дэмжлэг үзүүлж, Шинжлэх ухааны академи нэмэлт санхүүжилтийг шийдэж өгсөн. Эрдэмтдийн баг маань хоёр сарын дотор эсрэг биетийн оношлуурын загвараа гаргаад арван гаруй хүн дээр туршсан. Туршилт амжилттай байсан учраас БШУЯ, ЭМЯ, ШУА-ийн холбогдох албан тушаалтнуудад танилцуулж, нэмэлт 100-200 дээж дээр баталгаажилт хийх, үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх зэрэг зорилгоор 180 сая төгрөгийн нэмэлт санхүүжилт олгох шийдвэр гарсан юм. Өнөөдрийн байдлаар төсвийн 90 хувийг ШУТСангаар дамжуулж олгоод байна. Эсрэг биетийн оношлуур удахгүй хэрэгцээнд нэвтэрнэ.

-Шинжлэх ухаан, технологийн сангаас үйл ажиллагаа, мэдээллийн сан, төслийн шалгаруулалт гээд бүхий л мэдээллээ олон улсын жишигт хүргэж илүү ил тод болгож сайжруулж байгаа юм байна. Цаашдаа яаж хөгжүүлэх вэ?

-БШУЯ дээр холбогдох байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулан ШУТСангийн үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалтыг олон улсын жишигт нийцүүлэн зохион байгуулах ажлын хэсэг Боловсрол, шинжлэх ухааны сайдын тушаалаар байгуулагдан ажиллаж байна. 2021 онд багтаад шинэчлэлүүд хийгдэх болов уу гэж ойлгож байна. Инновацийн долоо хоногтой холбоотойгоор нэмж хэлэхэд ШУТСан, БШУЯ, Оюуны Өмчийн Газар, Монголын Мэргэшсэн Үнэлгээчдийн Институттэй хамтран оюуны өмчийн үнэлгээчдийн сургалтыг зохион байгуулах, мөн оюуны өмчийн жишиг үнэлгээг хамтран хийх, холбогдох сургалтын материалуудыг боловсруулах зэрэг ажлыг эхлүүлсэн. Оюуны өмчийн үнэлгээ хийгдэж, баталгаажснаар эрдэмтэн судлаачид маань зөвхөн улсын төсвийн мөнгийг харах биш, оюуны өмчөө зарах, түрээслүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээнд нэвтрүүлэх зорилгоор зээл авах гэх мэт бодит боломжууд нээгдэх юм.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

CRI Монгол радио2 өдөр өмнө

Хятад Бразил дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойг тэмдэглэв

CRI Монгол радио2 өдөр өмнө

“Ши Жиньпиний эшлэх дуртай хэлц үгс” Бразилийн хэвлэл мэдээллээр цацагдлаа

CRI Монгол радио2 өдөр өмнө

Гарын үсэг зурах ёслолд оролцон сэтгүүлчидтэй уулзав

CRI Монгол радио2 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилын ерөнхийлөгчтэй хэлэлцээ хийв

Энтертайнмент3 өдөр өмнө

АНУ-ын Хууль зүйн яам “Google”-ийн “Chrome” хөтчийг заруулах арга хэмжээ авна

Улс төр3 өдөр өмнө

Цахим гарын үсгээр баталгаажсан гэрээнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгддөг болно

Улс төр3 өдөр өмнө

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан худал мэдээлэлд залруулга хийж, уучлалт гуйхыг шаардав

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Нийгэм3 өдөр өмнө

Орц, гарц хааж, дулааны шугамыг эвдсэн барилгын компанийн үйл ажиллагааг түр зогсоолоо

Нийгэм3 өдөр өмнө

Хогийн цэг дээрээс 142 ширхэг хавтас хураан авчээ

Энтертайнмент3 өдөр өмнө

МҮОХ-ны төлөөлөгчид БНХАУ-ын Хөх хотноо ажиллаж байна

Энтертайнмент3 өдөр өмнө

С.Мөнхзул пауэрлифтингийн ДАШТ-ээс алтан медаль хүртлээ

Улс төр3 өдөр өмнө

Б.ДЭЛГЭРСАЙХАН: Богд уулыг нүхлэх эсэхийг иргэдээс асууна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

CRI Монгол радио4 өдөр өмнө

Ши Жиньпин Бразилиад хүрэлцэн очиж Бразилд төрийн айлчлал хийж байна

Дэлхий2 жил өмнө

Монголын чадамгай гадаад бодлогын механизм эргэн ирлээ

Нийгэм1 жил өмнө

Э.Дуламсүрэн: Дайвар ачаатай тохиолдолд “УЛААН ГАРЦ”-аар нэвтрэх ёстой

Дэлхий10 сар өмнө

Согтуу зорчигч ажилтныг хазсан шалтгаанаар АНУ руу ниссэн ANA компанийн онгоц Токиод буцаж газарджээ

Эдийн засаг2 жил өмнө

Талын Зам -Шинэ Хөгжлийн гарц

Нийгэм1 жил өмнө

Х.Мөнхзаяа: Би тулга тойрсон жижиг улаач байхыг хүсдэггүй

Нийгэм2 жил өмнө

Монгол Улсын Төрийн сүлд, далбаа хэрхэн бүтсэн талаар түүх

Улс төр2 жил өмнө

АН-ын бүлгээс Монгол Улсад нүүрлэсэн 13 ХЯМРАЛЫГ нэрлэлээ

Нийгэм12 сар өмнө

Г.Болормаа: Эрх баригчид “Авлигын шүүх” гэх хэдхэн шүүгчтэй учраа олохыг хүсэж байна

Нийгэм2 жил өмнө

Аймаг, сумдын баяр наадмын товыг НЭГТГЭН ХҮРГЭЖ БАЙНА

Эдийн засаг2 жил өмнө

ГЕГ-ын статистик мэдээлэл

Covid-193 жил өмнө

Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтын 35 цэгийн байршил

Нийгэм2 жил өмнө

Сун Гүй Мин: Монголын уул уурхайн салбарын хөгжилд Шинь Шинь компани хоёр том технологи нэвтрүүлсэн

Улс төр2 жил өмнө

Ханшийг тогтворжуулах чиглэлээр интервенц хийдэггүй

Эдийн засаг3 жил өмнө

Нөөцийн мах зах, худалдааны төвөөс 1.6 дахин хямд байна

Улс төр2 жил өмнө

БНАЛАУ нь Монгол Улсыг АПЕК зэрэг бүс нутгийн үйл явцад нэгдэн ороход дэмжиж ажиллахаа нотлов

Нийгэм3 өдөр өмнө

ЭМЯ: Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтын талаар мэдээлэл хийж байна

Ерөнхийлөгч3 өдөр өмнө

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2025 оны төсвийн тухай хуульд ХОРИГ тавилаа

Нийгэм1 сар өмнө

Энэ амралтын өдрүүдэд ДОЛООН байршилд зам хааж, шинэчилнэ

Энтертайнмент5 сар өмнө

CHEF’s TABLE: Дэлхийд танигдсан зоогийг мэргэжлийн тогоочийн гараас амтлах үдэш

Энтертайнмент6 сар өмнө

Гар утсан дээрх ажлын App-уудаа устгахаас таны амралт эхэлнэ

Энтертайнмент6 сар өмнө

ATOX Esports анх удаа ESL Pro League-т оролцохоор боллоо

Эдийн засаг6 сар өмнө

“Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс”-ийн хөрөнгө оруулалтын чуулга уулзалт боллоо

Улс төр6 сар өмнө

Д.Ганбат: Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг цалин шиг цалин болгоё л доо

Улс төр6 сар өмнө

ШИНЭ ХОРШОО I Ардчилсан нам 180 мянга гаруй малчдаас уучлал гуйх ёстой

Улс төр6 сар өмнө

Шадар сайд, УОК-ын дарга С.Амарсайхан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна

Дэлхий6 сар өмнө

ОХУ-ын ерөнхий сайдад Changan загвараар үйлдвэрлэсэн Волга автомашин бэлэглэжээ

Дэлхий6 сар өмнө

Киргизстаны нийслэлд Энэтхэг, Пакистаны оюутнууд, цагаачдын эсрэг үймээн гарчээ

Дэлхий6 сар өмнө

Франц улсад хар тамхины гэмт хэрэгтнийг замаас нь оргуулсан зэвсэгт халдлага гарав

Дэлхий6 сар өмнө

Өмнөд Солонгосын тагнуулын байгууллага Ким Жон Уныг магтсан суртал нэвтрүүлгийн дууг хориглох хүсэлт гаргажээ

Энтертайнмент7 сар өмнө

Apple компани iPad бүтээгдэхүүнийхээ шинэ загваруудыг танилцууллаа