Covid-19

Улсын хэмжээнд дархлаажуулахаар зорьсон иргэдийн 88.3% нь I тун, 35% нь вакцины II тундаа хамрагджээ

Нийтэлсэн

Тавдугаар сарын 21-нд 19:00 цагийн байдлаар улсын хэмжээнд 32,253 хүн коронавирусийн эсрэг вакцин хийлгэжээ. Ингэснээр

Улаанбаатар хотод 936,481 хүн I тунгаа хийлгэснээ 564,190 хүн II тундаа бүрэн
Орон нутагт 888,503 хүн I тундаа хамрагдсанаас 167,103 нь II тунгаа бүрэн хийлгээд байна.
Ийнхүү нийт дархлаажуулалтад хамруулах шаардлагатай 2,067,292 иргэнээс 1,824,984 хүн нь вакцины эхний тун, 731,293 нь хоёр тунгаа бүрэн хийлгэсэн байна.

Өөрөөр хэлбэл, нийт насанд хүрсэн иргэдийн 88.3% нь эхний тун, 35 хувь нь бүрэн хамрагджээ.

Улаанбаатар хотын хувьд дархлаажуулалтад хамрагдах зорилтот иргэдийн 90 гаруй хувь нь эхний тунгаа хийлгэсэн бол 60 орчим хувь нь хоёрдугаар тундаа хамрагдаад байна.

Exit mobile version