CRI Монгол радио

Биологийн олон янз байдал экологийг үзэсгэлэнтэй болгодог

Нийтэлсэн

5-р сарын 22 нь Олон улсын биологийн олон янз байдлыг хамгаалах өдөр юм. Биологийн олон янз байдал нь хүн төрөлхтний оршин амьдарч өөдлөн мандахын үндэс суурь, үр тарианы систем болон хүн төрөлхтний эрүүл мэндийн үндсэн хүчин зүйл болж байдаг. Хятад улс бол биологийн олон янз байдлыг бүрдүүлсэн орны нэг юм. Биологийн олон янз байдлыг хамгаалахын тулд Хятад улс Хөх мөрний гол гол урсгалын бүсэд арван жилийн туршид загас агнахыг хориглосон, ойн бүрхэвч болон ойн нөөц 30 жилийн хугацаанд нэмэгдсээр байгаа, янз бүрийн дархан цаазат бүсийн нийт талбай нь эх газрын 18 хувийг эзэлж байдаг. Эх газрын экологийн системийн 90 гаруй хувь болон 85 хувиас илүү зэрлэг амьтны төрлийг үр дүнтэй хамгаалж байгаа юм. Хулсны баавгай зэрэг ховордсон амьтдын тоо нэмэгдэж эхэлсэн бөгөөд 60 гаруй төрлийн ховор амьтныг үржүүлж байгаа юм. Үүний зэрэгцээ Хятад улс даяар биологийн олон янз байдлыг хамгаалах 35 тэргүүлэх бүсийг байгуулсан бөгөөд өнгөрсөн 4 жилийн турш 550 сая үйлчлүүлэгч ногоон хандивын төсөлд нэгдэн, 223 сая ширхэг мод тарьсан юм.

Биологийн олон янз байдал экологийг үзэсгэлэнтэй болгодог. Бид бүгд экологийн орчноо хамгаалах аянд нэгдэцгээе.

Exit mobile version