Нийгэм

ВАКЦИН: Улсын хэмжээнд иргэдийн 88.6 хувь нь нэгдүгээр тунд хамрагдлаа

Нийтэлсэн

Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын өнөөдрийн (2021.05.24) ээлжит мэдээллийн үеэр ковидын эсрэг вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.

МОНГОЛ УЛСЫН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ

(2021.05.23, 19:00 цагийн байдлаар)

Улсын хэмжээнд 18-аас дээш насны 2 сая 67 мянган иргэнийг бүрэн вакцинд хамруулах зорилтыг Засгийн газар тавин, Эрүүл мэндийн яам хэрэгжүүлэн ажиллаж байна.

Сүүлийн 24 цагт Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт 24.084 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна. Үүнээс Улаанбаатарт 12.885, хөдөө орон нутагт 12.199 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна.

Вакцинжуулалтын өссөн дүнгээр аваад үзвэл,

Улсын хэмжээнд

1-р тунд – 1.830.623 хүн (88.6 %)
2-р тунд – 775.940 хүн (37.5 %)
Улаанбаатар хотод

1-р тунд – 939.951 хүн
2-р тунд – 590.874 хүн (62 %)
Орон нутагт нийтдээ 1.1 сая хүн вакцинд хамрагдах ёстой. Үүнээс,

1-р тунд – 890.672 хүн (79.9%)
2-р тунд – 185.066 хүн (16.6%)

Exit mobile version