CRI Монгол радио
Хүмүүс гашуудал илэрхийлсээр байна
5-р сарын 24-ний өдөр “Эрлийзжүүлсэн тутаргын эцэг”хэмээгдсэн Юань Лүнпинг сүүлчийн замд нь үдэх ёслол Хятадын Хүнань мужийн Чанша хотод боллоо. Академичийг 22-ны өдөр таалал төгссөнөөс хойш НҮБ тэргүүтэй олон улсын байгууллага, улс орнуудын засгийн газар, хэвлэл мэдээллийн байгууллага болон сүлжээ ашиглагчид эмгэнэл илэрхийлсээр байна.
“Түний тутаргын судалгаа дэлхий нийтэд үр өгөөжөө өгсөн”, “Тэр бол жинхэнэ баатар”, “Тэрээр хэдэн тэрбум хүний хүнсний аюулгүй байдлын асуудлыг шийдэж өгсөн”…хүмүүс энэ мэт түүний ач гавья, олон амжилтыг нь дурсан гашуудсаар байна. Юань Лүнпин болон түүний судалгааны багийн эрлийзжүүлсэн тутаргын технологи дэлхийд ямар их хувь нэмэр оруулсныг үүнээс бид мэдэж болох юм.
Өнгөрсөн зууны 70-аад оны үед Хятадын эрлийзжүүлсэн тутаргын ургац нь ерийн тутаргынхаас 20 орчим хувиар илүү байж, жил болгон илүү 70 сая хүнд хүрэлцэх хэмжээний тутарга хураадаг болов. Өнгөрсөн зууны 90-ээд оны эхээр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн зөвлөл эрлийзжүүлсэн тутаргыг хөгжиж буй улс орнуудын хүнсний дутагдлыг шийдвэрлэх стратегийн тэргүүн сонголт болгож, Юань Лүнпинг олон улсын ахлах зөвлөх болгожээ. Тоо бүртгэлд харуулснаар өнгөрсөн хэдэн арван жилд Юань Лүнпин 80 гаруй хөгжиж буй улс орнуудад эрлийзжүүлсэн тутарга тариалах 14 мянга гаруй мэргэжилтнийг бэлдэж өгчээ.
Өнөөгийн байдлаар Энэтхэг, Вьетнам, Америк, Бразил болон Африкийн улс орнууд эрлийзжүүлсэн тутаргыг их хэмжээгээр тариалж, тухайн нутгийн тутаргаас гаа бүрдээ 2 тонноор илүү хураалт авч байна. Өмнө нь 2 сая иргэд нь өлсгөлөнд нэрвэгдээд байсан Мадагаскар улс эрлийзжүүлсэн тутаргын зургийг хамгийн том мөнгөн тэмдэгт дээрээ хэвлэжээ.
Юань Лүнпин болон түүний судалгааны баг дэлхийн хүнсний аюулгүй байдлыг баталгаажуулаад зогсохгүй олон улсын өлсгөлөн, ядуурлыг бууруулах ажилд ч хувь нэмэр оруулж, дэлхийн энх тайвныг хамгаалахад чухал ач гавья үзүүлсэн. “Тэр бол жинхэнэ алсын хараатай хүн юм, бид түүнийг үүрд дурсах болно” хэмээн Америкийн сүлжээ ашиглагч Кейвин жиргэжээ.
Хятад улс өөрийнхөө асуудлыг шийдээд зогсохгүй дэлхийн ард түмний хүнсний асуудлыг шийдэхэд хувь нэмэр оруулсны маш тод жишээ бол Юань Лүнпин.
Юань Лүнпин мэт дэлхий нийтэд ач гавьяатай хүн Хятад улсад олон бий. Тү Ю-ю болон түүний судалгааны баг хумхаа өвчний эсрэг тусгай эм судлан бүтээж, хумхаа өвчинд нэрвэгдсэн сая сая хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж чадсан. Хятадын эрдэмтэн судлаачид дэлхий нийтийн тулгамдсан асуудлуудыг шийдэхэд чухал хувь нэмэр оруулсаар байна.