CRI Монгол радио

Цар тахлын эсрэг эв санаа нэгтэй хамтран ажиллах ёстой

Нийтэлсэн

Хятад улсын дарга Ши Жиньпин 21-ний орой Бээжин хотноо Дэлхийн эрүүл мэндийн дээд хэмжээний чуулга уулзалтад урилгаар оролцон үг хэллээ. Дэлхий нийтээрээ цар тахлын эсрэг тэмцэж буй одоогийн чухал үед Хятад улсын өгсөн мэдээллүүд нь цар тахлын эсрэг олон улсын хамтын ажиллагааны чиг хандлагыг тодорхойлж, эрчимтэй хөдөлгөх хүчээр сэлбэсэн юм.

Ши Жиньпин хэлсэн үгэндээ таван талын саналаа дэвшүүллээ, тухайлбал: Ард түмэн юунаас ч дээд, амь нас юунаас ч эрхэм. Шинжлэх ухаанч засаглал явуулж, уялдаатай системтэй зохицуулалт хийнэ. Хамтран зүтгэж, эв санаагаа нэгтгэн хамтран ажиллахыг санаачилж байна. Шударга зүй зохистой байхыг баримтална. Өнгөн тал болон эх үндэснээс нь уялдаатай шийдвэрлэхийг хичээн засаглалын тогтолцоогоо боловсронгуй болгох ёстой гэжээ.

Эдгээр санаачилга нь үр дүнтэй болохыг Хятад улсын практик гэрчилсэн бөгөөд улс орнуудын цар тахлын эсрэг одоогийн тэмцлийн эрэлт хэрэгцээнд нийцэж байгаа юм. Дэлхийн эрүүл мэндийн засаглалын тогтолцоог боловсронгуй болгох талаар системтэй дүгнэлт хийсэн явдал юм. Дээд хэмжээний чуулга уулзалтын тунхагт Хятад улсын дэвшүүлсэн олон санал санаачилгыг хамруулсан тул олон улсын хамтын нийгэмлэг Хятад улсын туршлага, оюун ухааныг өргөнөөр хүлээн зөвшөөрч буйг харуулсан юм.

Өдгөө цар тахлын нөхцөл байдалд тогтворгүй хүчин зүйл оршсоор байгаатай холбогдуулан Ши Жиньпин энэ удаагийн дээд хэмжээний уулзалтад таван талын шинэ бодлогоо зарлажээ, тухайлбал: Ирэх гурван жилд хөгжиж буй орнуудын цар тахлын эсрэг тэмцэл болон эдийн засаг нийгмийн хөгжлөө сэргээхэд дахиад 3 тэрбум ам. Долларын олон улсын тусламж үзүүлнэ. Дэлхий нийтийг илүү олон вакцинаар хангана. Вакцины техникийг шилжүүлэх, хамтран үйлдвэрлэх зэргийг дэмжинэ. Вакцины хамтын ажиллагааны олон улсын форум байгуулж, дэлхийн вакцин хуваарилалтын шударга тэгш зүй зохистой байдлыг дэмжихийг санаачлав. Эдгээр бодлого нь олон улсын хамгийн анхаарал тавьж байгаа асуудал бөгөөд хөгжиж буй орнуудын цар тахалтай тэмцэх чадвар итгэлийг нэмэгдүүлэхэд тустай юм.

Өнөөдрийн дэлхий ертөнц аль ч үеэс илүү “Эв нэгтэй хамтран ажиллах” шаардлагатай байгаа. Энэ нь Хятад улс цар тахлын эсрэг тэмцэлд байн дахин санаачилсаар байгаа зүйл бөгөөд өгч буй мэдээлэл юм.

Exit mobile version