CRI Монгол радио

Өвөр Монгол энэ хавар 6.67 сая гаруй га талбайд тариалалт хийжээ

Нийтэлсэн

Сурвалжлагч 24-нд ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуйн танхимаас мэдээлснээр, өдгөө ӨМӨЗО-ны олон газрын хаврын тариалалт ид явагдаж, үр тарианы суулгацын талбай 6.67 сая га-гаас давжээ.

ӨМӨЗО-ны Хөдөө аж ахуйн танхимын Тариалангийн менежментийн газрын дарга Хү Юөү-линий танилцуулснаар, өдгөө өөртөө засах орны тариалалтын талбай 6.82 сая га-д хүрч, суулгацын 50% шахам нь нахиалж, нэг, хоёрдугаар төрлийн суулгац 93.7% хувийг эзэлсэн нь ноднингийн мөн үеийнхээс сайн байна. Одоо хөрсний чийгшил зэрэг хангалттай нөхцөл 50% хувиас давж байгаа нь хаврын тариалалтад ашигтай байна гэжээ.

Өвөр Монгол нь үйлдвэрлэгчдэд нөхөн олговор олгох, тариан газрын таримлыг сольж сэлгэх тогтолцоог турших цэг, тариалангийн газрын хөрсний өнгө шимийг хадгалахад олгох нөхөн олговор зэрэг бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж, тариачдын идэвхжлийг дайчлан, тариалалтын талбайг нэмэгдүүлж байна. Өвөр Монгол нь үр тарианы үйлдвэрлэлийн функционал бүс болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хамгаалалтын бүсээр гол болгож, үр тарианы аюулгүй байдлын баталгаат бүсийг бүтээн байгуулж, чанартай үр тарианы тариалалтын талбайг тогтвортой нэмэгдүүлж байна.

Exit mobile version