Нийгэм
Өнгөрсөн хоногт 55.403 хүн дархлаажуулалтад хамрагдлаа
Эрүүл мэндийн яамнаас өгсөн коронавирусний халдварын нөхцөл байдлын өнөөдрийн (2021.05.25) ээлжит мэдээллийн үеэр ковидын эсрэг вакцинжуулалтын талаар дараах мэдээллийг өглөө.
МОНГОЛ УЛСЫН ДАРХЛААЖУУЛАЛТЫН ТАЛААРХ МЭДЭЭЛЭЛ
(2021.05.24, 19:00 цагийн байдлаар)
Улсын хэмжээнд 18-аас дээш насны 2 сая 67 мянган иргэнийг бүрэн вакцинд хамруулах зорилтыг Засгийн газар тавин, Эрүүл мэндийн яам хэрэгжүүлэн ажиллаж байна.
Сүүлийн 24 цагт Улаанбаатар хот болон хөдөө орон нутагт 55.403 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна. Үүнээс Улаанбаатарт 23.543, хөдөө орон нутагт 31.860 хүн дархлаажуулалтад хамрагдсан байна.
Вакцинжуулалтын өссөн дүнгээр аваад үзвэл,
Улсын хэмжээнд
- 1-р тунд – 1.836.501 хүн (88.8 %)
- 2-р тунд -827.513 хүн (40 %)
Улаанбаатар хотод
- 1-р тунд – 941.854 хүн
- 2-р тунд – 613.648 хүн
Орон нутагт нийтдээ 1.1 сая хүн вакцинд хамрагдах ёстой. Үүнээс,
- 1-р тунд – 894.647 хүн (80.3%)
- 2-р тунд – 213.865 хүн