Энтертайнмент

Ёкозүнагийн зөвлөл: Тэрүнофүжи Нагояд ёкозүна цолны төлөө барилдана

Нийтэлсэн

Мэргэжлийн сүмо бөхийн тэмцээн болгоны дараа явагддаг ёкозүнагийн зөвлөлийн хуралдаан Токио хотын Кокүгикан ордонд өчигдөр явагдлаа. Зөвлөлийн хуралдаанаас гарсан шийдвэрийг тус зөвлөлийн тэргүүн Яно Хиронори сэтгүүлчдэд танилцууллаа.

-Озэки Тэрүнофүжи ирэх Нагоя башёд ёкозүна цолны төлөө барилдана. Гэхдээ одоогоор хэд ялбал аварга болгоно гэж тодорхой тоо хэлэх болоогүй байна. Мэдээж барилдааны агуулгыг харна. Адилхан нэг даваа ч яаж барилдсанаас үнэлгээ өөр болно. Гэмтэл бэртлээр зиндаа доошлоод буцан ирж, түрүүлнэ гэдэг гайхамшигтай. Бөхийн хорхойтнуудын сэтгэлийг татсан гэж бодож байна.

-Их аварга Хакүход өгсөн сануулга үргэлжилж байгаа. Хакүхо долоодугаар сард эргэн ирж, барилдана гэдэгт итгэж байна. Гэмтлээ эдгээгээд залуу бөхчүүдийн өмнө нэг ёсны хана, шалгуур болох хэрэгтэй байгаа. Ирэх башёд зодог тайлах эсэхээ шийдэхээр барилдана гэж Хаккакү ерөнхийлөгч хэлсэн. Бид тэр үгэнд нь итгэж, дахин боломж олгосон тул Нагояд барилдах хэрэгтэй.

-Озэки Асаноямад зөвлөлийн гишүүд урам хугарснаа илэрхийлсэн. Хөл хорионы дэглэм зөрчсөн гэхээр удирдаж байгаа ояката багштай нь ч ярих хэрэг гарч байна. Цол өндөр байх тусам бөхчүүдийн хүлээх хариуцлага бас өндөр байх ёстой.

Exit mobile version