Энтертайнмент

Мэргэжлийн сүмод Монголын шинэ аварга төрөхөд ойрхон байна

Нийтэлсэн

Японы мэргэжлийн сүмо бөхийн Нацү башё өндөрлөж Монголын тамирчин Терүнофүжи Г.Ган-Эрдэнэ дээд зиндааны дөрөв дэх түрүүгээ авлаа. Өмнөх гуравдугаар сард түрүүлсэн Озеки цолтой тэрээр ийнхүү долоодугаар сарын башёд дахин түрүүлбэл Ёкозүна цолд хүрэх боломжтой юм.

Нэг жилийн хугацаанд гурван башёд түрүүлээд буй 29 настай, Терүнофүжигийн амжилт, чадвар сүмо сонирхогчдын хүсэн хүлээсэн хэмжээнд хүрч Монголын тав дахь ёкозүна цолтон төрхөд ойрхон байна.

Энэ сарын башёгийн дээд зиндаанд Монгол сүмочдын гаргасан амжилт:

  • Озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ 12:3
  • Ичиножо А.Ичинноров 9:6
  • Чиёошома Г.Мөнхсайхан 8:7
  • Хошорюү С.Бямбасүрэн 7:8
  • Тамаваши Б.Мөнх-Оргил 7:8
  • Кирибаяма Б.Лхагвасүрэн 6:9

Эх сурвалж: JapanTimes

Exit mobile version