CRI Монгол радио

Цаст өндөрлөгийн шинэ төрх

Нийтэлсэн

Энэ жил БНХАУ-ын Төвөдийг энх тайваны замналаар чөлөөлсний 70 жилийн ой тохиож байна. 1951 оны 5-р сарын 23-нд Төвөдийг энх тайвнаар чөлөөлөхийг тунхаглаж “Төв ардын засгийн газар ба Төвөдийн орон нутгийн захиргааны хооронд Төвөдийг энх тайвнаар чөлөөлөх арга бодлогын хэлэлцээр” -т гарын үсэг зурав. Саяхан Хятадын засгийн газар “Төвөдийн энх тайваны чөлөөлөлт ба хөгжил цэцэглэлт” цагаан номыг хэвлүүлж, Төвөдийг эн тайвнаар чөлөөлсөн 70 жилийн турших хөгжлийн ололт амжилтыг бүрэн харууллаа.

Өнгөрсөн зууны 50-иад оноос өмнө Төвөд нь феодалын хамжлагын засаглал дор байж, ноёд түшмэл, язгууртан, сүм хийдийн нэгдсэн ноёрхол тухайн нутгийн баялаг, өв хөрөнгийг хянан байж, ард түмэн хүнд гамшигт нэрвэгдэн, ямар ч эрх чөлөө байхгүй байсан юм.

 

Канадын Төвөд судлаач Тан Горенф 1987 онд хэвлэгдсэн “Орчин үеийн Төвөд мэндэлсэн нь” номд тэмдэглэхдээ, “Өмнө нь Түвдийг ер бусын феодалын теократ удирдаж байжээ. Феодалын фирмийн эзэд орон нутгийн бүх асуудлыг удирдан шийдвэрлэх эрхтэй. ” “Төвөдүүдийн дийлэнх олонх нь хамжлагууд юм.” “Тэд эздийнхээ “гар”-тбайдаг. Хувийн ямар ч эрхгүй. Сүм хийдэд орох эсвэл гэрлэхийг хүсч байсан ч эзнээсээ зөвшөөрөл авах ёстой.” гэжээ.

Төвөдийн орчин үеийн соёл иргэншил 1949 онд БНХАУ байгуулагдсанаар эхэлсэн юм. Хятадын Коммунист намын удирдлаган дор Төвөд энх тайвны чөлөөлөлт, ардчилсан шинэчлэл, өөртөө засах орон байгуулагдах, шинэчлэл нээлттэй байдал зэрэг түүхэн хөгжлийн чухал үе шатуудыг туулж, “хэдэн арван жилийн хугацаанд мянган жил дамнасан ” үсрэнгүй хөгжилд хүрсэн юм.

Төвөдийн нийгэм эдийн засгийн хурдацтай хөгжил нь Төвөдийн тухай ажлын төв засгийн газрын хуралдаантай салшгүй холбоотой юм. Төвөдийн ажлын анхны хуралдаан 1980 онд зохион байгуулагдсанаас хойш өнөөг хүртэл 7 удаагаа амжилттай хуралдуулж, энэ нь Хятадын хил хязгаар нутаг, цаашлаад үндэсний хэмжээнд ч ерөөс байгаагүй үйл явдал юм.

70 жилийн өмнө Төвөдийг энх тайвнаар чөлөөлснөөс хойш Төв засгийн газар Төвөдөд зориулсан олон онцгой хөнгөлөлттэй бодлогыг боловсруулан хэрэгжүүлсэн бөгөөд хөрөнгө оруулалтаа жилээс жилд нэмэгдүүлж, Төвөдийн ард түмний үйлдвэрлэл, амьдрах нөхцлийг эрс сайжруулжээ.

Төвөдийн ДНБ 1951 онд 129 сая юань байсан бол энэ тоо 2020 онд хүрээд 190 тэрбум юаниас давсан юм. 2020 онд Төвөдийн хот хөдөөгийн оршин суугчдын нэг хүнд ногдох орлого 2010 оныхоос хоёр дахинаар өссөн бол хөдөө орон нутгийн оршин суугчдын нэг хүнд ногдох орлого нь 18 жил дараалан хоёр оронтой тоогоор өсөн нэмэгдэж, Хятад улсдаа тэргүүлж байна. Төвөдийн дундаж наслалт 1951 онд 35.5 нас байсан бол 2019 онд 71.1 нас болж нэмэгджээ.

Үүний зэрэгцээ Түвдийн уламжлалт соёл, шашин шүтэх эрх чөлөөг бүрэн хамгаалж байна. Төвөд хэл бол олон улсын стандарт хангасан, дэлхийн мэдээллийн санд бүртгэгдсэн Хятадын үндэстний цөөнхийн анхны хэл юм. Одоогийн байдлаар Төвөдөд буддын шашны үйл ажиллагаа явуулдаг 1700 гаруй газар байгаа бөгөөд ойролцоогоор 46000 лам, чавганц үйл ажиллагаа явуулж байна. Холливудын “Төвөдийн үнэн бодит” баримтат киноны найруулагч Небегийн хэлсэнчлэн өнөөдрийн Төвөд нутагт эдийн засаг, хүмүүсийн амьжиргаа, дэд бүтэц, боловсролын түвшин эрс сайжирсан төдийгүй соёл, шашны үйл ажиллагааг сайтар хамгаалж, хүндэтгэн үзэж байна.”

Хятадын Коммунист Намын Төв Хороо Төвөдийн ажлыг дээд хэмжээгээр чухалчлан үзэж, Төвөдийн ард түмэнд байнга анхаарал хандуулсаар иржээ. Төвөдийн талаарх ажлын хуралдаан хийх бүрдээ Төвдөд хэрэгжүүлж буй бодлогуудийн үр дүнг дүгнэн харж, шинэ өөрчлөлт байдлыг харгалзан, тохируулга зохицуулалт хийдэг. Төвөдийн үндэстнүүдийн ард түмэнд хэрэгтэй л бол бүх хүчээрээ зүтгэж, Төвдийн хөгжил, тогтвортой байдалд хэрэгтэй л юм бол зуун хувиар дэмжлэг үзүүлнэ.

Хагас зуун гаруй жилийн хөгжлөөр дамжуулан Төвөд нутаг өнөөдөр 1950-иад оноос өмнөх үеийг бодвол тэнгэр газрын зөрөөтэй болсон байна. Түвдийн ард түмэн эрх чөлөө, эрх тэгш байдал, нэр хүндийг олж, орчин үеийн соёл иргэншлийн үр жимсийг бүрэн эдлэн, эв нэгдэлтэй, ардчилсан, чинээлэг, соёл иргэншил бүхий социалист шинэ Төвөдийг байгуулахыг хичээн зүтгэж байна.

Exit mobile version