CRI Монгол радио

“Нэг Хятад” -ын зарчим бол хөндөж болохгүй хатуу зарчим

Нийтэлсэн

ДЭМБ-ын Ассамблейн ᠎74-р чуулганы Ерөнхий хорооны болон бүх нийтийн хурал 24-ний өдөр зарим улс орнуудын дэвшүүлсэн “Тайванийг ДЭМБ-ын чуулганы ажиглагч болгон оролцуулах” асуудлыг чуулганы үеэр хэлэлцүүлэх саналыг тусбүр няцаасан байна. “Нэг Хятад улс” гэдэг бол зарчим, энэ зарчмын эсрэг ямар нэгэн оролдлого бүтэлгүйтнэ гэдгийг энэ үйл явдал дахин нэг удаа харууллаа.

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 2758 тоот шийдвэр болон ДЭМБ-ын Ассамблейн 25.1 тоот шийдвэрт Хятадын Тайвань “Нэг Хятад”-ын зарчмын дагуу ДЭМБ-ын чуулгад оролцох ёстой гэсэн байдаг.

2009-2016 онуудад Тайванийн бүс нутаг “Хятадын Тайбэй” гэх нэрээр ажиглагчийн хувиар оролцож байсан. Энэ бол “Нэг Хятад”-ын зарчмаар үндэс болгосон “1992 оны зөвшилцөл”-ийн дагуу хийсэн тусгай зохицуулалт. Гэтэл 2016 онд Тайванийн Ардчилсан дэвшилтэт нам засгийн эрхэнд гарснаас хойш “1992 оны зөвшилцөл”-ийг хүлээн зөвшөөрөхөөс татгалзан “Тайванийн тусгаар тогтнол” гэгчийг ярих болсон тус Тайванийн бүс нутгийн ДЭМБ-ын Ассамблейд оролцох улс төрийн суурь үгүй болсон. Өөрөөр хэлбэл энэ амаргүй боломж тохиолыг Тайванийн Ардчилсан дэвшилтэт нам өөрөө үгүй хийсэн.

Энэ удааны ДЭМБ-ын хурал эхлэхээс өмнө 150 гаруй улс орнууд энэ жилийн Дэлхийн эрүүл мэндийн чуулганд Тайваний оролцохыг зөвшөөрөхгүй гэсэн Хятад улсын шийдвэрийг дэмжиж буйгаа илэрхийлсэн. 80 гаруй улс орнууд ДЭМБ-д захидал бичиж, “Нэг Хятад”-ын зарчмыг баримтлан, Тайванийг хуралд оролцохыг зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдсэн. Энэ бол олон улсын хамтын нийгэмлэгийн дуу хоолой.

“Тайвань ДЭМБ-ын Ассамблейд оролцох” тухай асуудал одоо өндөрлөсөн.

Exit mobile version