CRI Монгол радио

Хятадын гадаад дахь хөрөнгө оруулалт өссөөр байна

Нийтэлсэн

Хятадын Худалдааны яамны 27-нд нийтэлсэн тоо баримтаас харахад, энэ оны 1-4-р сард Хятадын гадаад дахь бүх салбарын шууд хөрөнгө оруулалт 285.09 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 3.3% -иар өссөн байна. Үүнд, гадаад дахь банк санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт 222.87 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 5.2% -иар буурсан байна. Хятад улсын гадаад дахь олон салбарын шууд хөрөнгө оруулалт үргэлжлэн нэмэгдэж, “бүс ба зам” дагуух орны хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа нь идэвхтэй ахиц дэвшилд хүсэн юм.

Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Гао Фэн мөн өдөр хэлэхдээ, 1-4-р сард үйлдвэрийн салбарт нийлүүлсэн  хөрөнгө оруулалт 5.72 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 23.5% -иар өссөн бол мэдээлэл дамжуулах салбарт нийлүүлсэн хөрөнгө оруулалт 2.44 тэрбум  ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 23.2% -иар өсжээ. Мөн шинжлэх ухааны судалгаа, технологийн үйлчилгээ, тээвэр, иргэдийн үйлчилгээ, эрүүл мэнд зэрэг салбар дахь хөрөнгө оруулалт ч тодорхой хэмжээнд өссөн байна гэжээ.

Exit mobile version