CRI Монгол радио

Лю Хэ Америкийн худалдааны төлөөлөгчтэй утсаар ярьжээ

Нийтэлсэн

Хятадын Худалдааны яамны мэдээлснээр, тавдугаар сарын 27-ны үдээс өмнө ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн дэд ерөнхий сайд, Хятад-Америкийн эдийн засгийн бүх талын яриа хэлцлийн Хятадын талын ахлагч Лю Хэ Америкийн худалдааны төлөөлөгч Кэтрин Тайтай утсаар ярьж, хоёр талаараа голч шударга, харилцан хүндэтгэх байр сууриас санал бодлоо солилцжээ.

Хятад, Америкийн худалдааг хөгжүүлэх нь маш чухал гэж хоёр тал санал нэгтэй үзээд, анхаарал хандуулж буй олон улсын бусад асуудлуудаар санал солилцож, үргэлжлэн нягт хэлхээ холбоотой ажиллахаар тохиролцжээ.

Exit mobile version