CRI Монгол радио

Сар бүтэн хиртсэн ховор үзэгдлийг хүмүүс олж харжээ

Нийтэлсэн

Бээжингийн цагаар 5-р сарын 26-ны орой, дэлхийн олон газарт сар бүтэн хиртсэн үзэгдэл илэрчээ. Энэ удаагийн сарны бүтэн хиртэлт нь бас “супер сар” үзэгдэлтэй давхцсан болохоор одон орны хорхойтнуудад ховор тохиох азтай шөнө болсныг энд онцлоход таатай байна.

Сарны хиртэлт гэдэг нь саран бөмбөрцгийн үйл ажиллагаа дэлхийн бөмбөрцгийн сүүдэр талд шилжих үе, уг нь нарны гэрэл тусаж байдаг нэг хэсэг эсвэл бүх хэсэг нь нарны шууд тусгалтгүй болсноор ажиглагчид байнга хардаг байсан сарыг олж харахаа больсон одон орны үзэгдлийг хэлдэг юм. “Супер сар” гэдэг нь хавирган сар эсвэл бүтэн сар болох үед сарны байрлал нь перигей орчимд байдаг үзэгдлийг хэлдэг. Харин 26-нд энэ жилийн хамгийн том сар бүтэн хиртсэн үзэгдэл илэрсэн юм. “Супер сар” нь огторгуйд ховор тохиох үзэгдэл биш боловч сарны бүтэн хиртэлттэй учрах тохиолдол харин тун ховор байдаг. Хятадын Шинжлэх ухааны академийн Шанхайн одон орны ажиглалтын төвийн судлаач Чи Чаошян сэтгүүлчдэд ингэж ярилаа.

“Сар хэзээ бүтэн хиртдэг вэ ? нар, дэлхийн бөмбөрцөг, сар зэрэг огторгуйн биетүүд тус тусын жамаар эргэх явцдаа тэд харилцан огтлолцсон шугам дээр ирэх үед сая сар бүрэн хиртдэг. Дахиад “супер сар” -тай тохиолдох үед саран бөмбөрцөг нь заавал Дэлхийн бөмбөрцгийн тойрог замын перигей рүү очих ёстой, энэ нь нэг ёсондоо илүү их хязгаарлалт нэмэгдэх болно. Хязгаарлалт нэмэгдэх тусмаа иймэрхүү үзэгдэл үүсэх хэмжээ ч буурдаг. Тооцоолж үзэхэд арван хэдэн жилд дунджаар санамсаргүй ийм нэг удааны тохиолдол гарах боломжтой юм. ”

Сарны бүтэн хиртэлтийн үйл явц ердөө арван хэдэн минут үргэлжилдэг бол энэ хугацаанд сар аажмаар дэлхийн бөмбөрцгийн сүүдэр талд орж, дараа нь аажмаар тусгаарлана. Дэлхийн агаар мандлын нөлөөнөөс болж одон орны ажиглагчид сар гүн улаан өнгөтэй болохыг олж мэджээ гэж Чи Чаошян хэллээ.

“Үдээс хойшийн 5 цаг 40 минутын орчимд сар төгрөг байдаг бөгөөд арван хэдэн минутын дотор маш хурдан өөрчлөгдөж хавирган сар болох үед өнгө нь улаан болно, дараа нь төгрөг болно, дахиад бүдэг болно гэх мэтээр тал хувь нь тод байснаа зарим нь бараан болдог.”

“Жишээлбэл Хятад, Өмнөд Солонгос, Япон зэрэг Азийн орнууд, түүнчлэн Тайланд ч энэхүү үзэгдлийг харах боломжтой. Хятад ялангуяа баруун биеийн бүс нутаг харин олж харах боломжгүй юм, учир нь эдгээр газруудад нар шингээгүй, жишээ нь Шиньжян зэрэг газар нутагт олж харах боломж бараггүй юм. Харин Австрали, Америкийн баруун нутгийн далайн эрэгийн хотууд бүрэн олж хардаг.

Одон орны судалгааны газрын мэдээлснээр , энэ удаагийн сарны бүтэн хиртэлт Бээжингийн цагаар 26-ны өдрийн 17 цаг 45 минутад болж, 20 цаг 53 минутад бүтэн болж сэргэжээ.

Exit mobile version