Эдийн засаг

Шинэ вирусийн улмаас тансаг хэрэглээний зах зээлийн эрэлт буурлаа

Нийтэлсэн

  • Баян хятадууд өвчлөлөөс болгоомжлон олон нийтийн газраар явахаа хязгаарласан

Загварын хувцасны Burberry брэнд эх газрын Хятадад корона­вирусийн халдвар хурцдаж, борлуулалт унасан учир дэлгүүрүүдийнхээ гуравны нэгийг хаахаар шийдвэрлэв. Guardian сонинд бичсэнээр тус компани 64 дэлгүүрээс 24­-ийг нь хааж, бусад нь хэвийн ажиллана гэж мэдэгджээ. Худалдан авагчдын тоо 80 хувь буурсан учир ийм шийдвэрт хүрсэн гэж дурдсан байна.

хятадууд өвчлөлөөс болгоомжлон олон нийтийн газраар явахаа хязгаарласан бол гадаадын жуулчдын тоо бас цөөрсөн нь борлуулалтыг унагав. Компанийн захирал Марко Гоббетти “Хятадад корона­вирус дэгдсэн явдал тансаг хэрэглээний зах зээлийн эрэлтэд сөрөг нөлөө үзүүллээ” гэв. Тэрээр энэ байдал хэр удаан үргэлжлэхийг хэлэх аргагүй бөгөөд Burberry-д хонконгийн бослогоос илүү цохилт өгснийг онцлов. Үүнээс гадна Adidas компани вирусийн улмаас Хятад дахь дэлгүүрүүдийнхээ олонхыг хаахаа зарласан. Уханиас эхлэлтэй коронавирус бизнест сөргөөр нөлөөлж, 800 гаруй хүний аминд хүрсэн. Харин 1764 өвчтөн эдгэрээд байна.

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ

Exit mobile version