CRI Монгол радио
Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын үйлдвэрлэлийн паркыг байгуулж эхлэв
Синьхуа агентлагийн мэдээ: 28-нд, Пакистаны Расакай эдийн засгийн онцгой бүсийн шав тавих ёслол болсон нь Хятад, Пакистаны эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжиж буй анхны аж үйлдвэрийн парк иж бүрэн бүтээн байгуулалтын шатандаа орсныг харууллаа.
Пакистаны ерөнхий сайд Ирман Хан шав тавих ёслолд оролцох үеэр хэлэхдээ, үйлдвэржилт бол Пакистаны ирээдүй юм. Хятадын аж үйлдвэржилтийн түвшин өнгөрсөн хэдэн арван жилд хурдтай хөгжиж, Пакистаны тал суралцах туршлага олон байна. Хятадын талтай хамтран Пакистан, Хятадын эдийн засгийн коридорын хүрээнд Расакай эдийн засгийн онцгой бүсийг бүтээн байгуулж буй нь Пакистаны талд маш их ач холбогдолтой юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Расакай эдийн засгийн онцгой бүс нь нэг цэгийн үйлчилгээ, Пакистаны засгийн газраас үзүүлж буй хөнгөлөлттэй бодлогоор Пакистан, Хятад хоёр орон, цаашлаад бусад орны хөрөнгө оруулагчдыг татаж байна. Энэ нь Пакистаны экспортын стандарт бүхий аж үйлдвэрийг дэмжих, ажлын байраар хангах боломж олгож, Пакистаны эдийн засгийг хөгжүүлэх болно гэжээ.
БНХАУ-аас Пакистанд суугаа элчин сайд Нүн Рүн хэлэхдээ, аж үйлдвэрийн паркийн бүтээн байгуулалтыг хамтран урагшлуулах нь коридорыг илүү чанартай хөгжүүлэх чухал хэсэг юм. Орчин үеийн аж үйлдвэрийн парк нь нөөцийг үр дүнтэй нэгтгэх, өрсөлдөх чадвартай үйлдвэрлэлийг хөгжүүлж, экспортыг нэмэгдүүлэх замаар Пакистаны тогтвортой хөгжлийг биелүүлэхэд туслах болно гэжээ.