CRI Монгол радио

Японы худал жүжигт дэлхий нийт хууртахгүй

Нийтэлсэн

Японоос БНХАУ-д суугаа ЭСЯ саяхан албаны сайтдаа Фүкүшима цөмийн цахилгаан станцын цөмийн бохирдолтой устай холбогдох асуудлаар хариулахдаа, далайд цутгах гэж буй нь “цөмийн бохирдолтой ус” биш, харин “ALPS цэвэршүүлсэн ус” юм, энэ нь олон жишигт нийцэж байгаа бөгөөд Хятад улс зэрэг орнууд “цөмийн цахилгаан станцын цацраг идэвхт бодисыг цэвэршүүлсний дараа далайд цутгадаг” гэжээ.

Энэхүү шалтаг нь Япон улс дэлхийн хоёрдугаар дайнд ашиглаж байсан ов мэхийг санагдуулж байна. Тухайн үед Япон улс маш олон шинэ үг зохиож хэрэглэсэн байдаг. Японы түрэмгийлэгчид эд материал хангамжгүй байсан тул орон нутгийн иргэдийн дээрэмдэж, үүнийгээ “орон нутгаас татах” хэмээн нэрлэж байсан аж.

Фүкүшимагийн цөмийн цахилгаан станцын бохирдсон усыг зайлуулах асуудлаар Япон мөн дээрх аргаа хэрэглэж байна. Японы хэвлэл мэдээллийнхэн болон Японы засгийн газар албан бичигтээ “цөмийн хаягдал ус” хэмээн нэрлэсээр байгаа юм.

Энэхүү үсэг бичгийн тоглоом нь дэлхий нийтийг хуурч чадахгүй. Фүкүшимагийн цөмийн ослын улмаас үүссэн цөмийн бохирдсон ус нь маш олон радионуклид агуулдаг хэмээн шинжээчид үзэж байна. Энэ ус нь цөмийн цахилгаан станцын хэвийн үйл ажиллагааны явц дахь хөлдөөсөн уснаас шал өөр юм. Хөлдөөсөн ус нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартад нийцсэн бөгөөд цацраг идэвхт хаягдал ус биш юм. Японы тал энэ хоёр ухагдахууныг хольж хутган, олон улсын хамтын нийгэмлэгийг төөрөгдүүлж байгаа нь ичгүүртэй юм.

Байдал “нэгэнт ийм байгаа” учир Японы тал яагаад дотооддоо зохицуулах байна вэ? Хэрэв асуудалтай бол ууршилт зэрэг аргаар зохицуулж болно, Япон яагаад ингэж хийхгүй байна? Хариулт нь ганц байна, даруй ингэж хийх нь цаг хугацаа, зардал их шаарддаг болохоор далай тэнгис цутгачихвал амар байгаа юм. Энэхүү арга нь үнэн хэрэгтээ далай тэнгис болон хүн төрөлхтөнд үйлдэж буй асар том гэмт хэрэг юм.

Нэмж дурдахад Япон улс Фукушимагийн цөмийн цахилгаан станцын бохир усыг зайлуулах асуудлаар хөрш орнууд болон олон улсын хамтын нийгэмлэгтэй бүрэн хэлэлцээр хийгээгүй бөгөөд өмнө нь Хятад, БНСУ, БНАСАУ, Орос зэрэг хөрш орнуудын шинжээчдийг цөмийн хаягдал усыг цэвэршүүлэхэд ажилд оролцохоос татгалзаж, өөрийгөө болон бусдыг хохироон байж далай тэнгист цутгах хэмээн мужуудлан зүтгэж байна. Олон улсын хамтын нийгэмлэг үүнийг хэрхэвч хүлээн зөвшөөрөхгүй юм.

Exit mobile version