CRI Монгол радио

“Лабораториос вирус алдагдсан” гэх шуугианыг дэврээх нь ичгүүргүй дэмий зүйл юм

Нийтэлсэн

Вирусын эх үүсвэрийг хайх ажил улс төржсөөр байна. ДЭМБ-ын яаралтай төслийн гүйцэтгэх захирал Майкл Райан саяхан хэвлэлийн бага хурал дээр нээлттэй мэдээлэл хийсэн бөгөөд энэ нь Америкийн зарим улс төрчдийн дэгдээсэн “Лабораториос вирус алдагдсан” гэх шуугианд олон улсын нийгэмлэг шүүмжлэлтэй хандаж байгаагийн төлөөлөл болсон юм.

Америкийн зарим улс төрчид, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд янз бүрийн арга башир хэрэглэсээр байна. Хятад улсыг “стратегийн хамгийн том өрсөлдөгч” гэж үздэг Америк улс хуучин дуугаа дуулсаар байна. Тухайлбал, Ковид-19-ийн эсрэг дотооддоо төдийгүй дэлхийн олон оронтой халдвар хамгааллын хамтын ажиллагааг амжилттай явуулж буй Хятад улсад Америк өөрийн гаргасан алдаанаас болсон хариуцлагаа түлхэж, улмаар халдварын дараах эрин үе дэх томоохон гүрнүүдийн хоорондох өрсөлдөөний замыг дэвсэж байгаа нь энэ юм.

Үүнтэй холбогдуулан ДЭМБ-ын Ковид-19-ийн эх үүсвэрийг судлах олон улсын шинжээчдийн багийн гишүүн Доминик Двайер хэлэхдээ, Ковид-19 лабораториос алдагдсан гэсэн тухай ямар нэг нотолгоо хараахан байхгүй бөгөөд Хятад улс эл ажилд идэвхтэй хамтран ажилласан гэжээ. Одоогоор хуралдаж буй ДЭМБ-ын 74-р чуулганд олон орны төлөөлөгчид үг хэлж, Хятад улс Ковид-19-ийн генийн анхны дарааллыг хуваалцсан төдийгүй бусад орны вакцинжуулалтын ахицыг түргэтгэж, дэлхийн хэмжээнд цар тахалтай тэмцэх ажилд асар их дэмжлэг үзүүлсэн гэж мэдэгдсэн юм.

Энэ бол шинжлэх ухааны дүгнэлт мөн бөгөөд олон улсын нийтлэг ойлголт юм.

Тагнуулын байгууллагууд зорилгоо биелүүлэхийн тулд холбогдох “нотлох баримт” гэгчийг 90 хоногийн дотор цуглуулж чадна гэж Америкийн зарим хүмүүс бодож магадгүй юм. Гэвч Хятад бол Ирак биш, дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ гэж битгий санаарай.

Exit mobile version