Энтертайнмент
Хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудлаар Европын холбоо “Тикток”-той гэрээ байгуулна
“TikTok” платформд байршсан бага насны хүүхдийн хувийн мэдээллийг хамгаалах талд бодитой дэвшил гаргахад нь нэг сарын хугацаа өгч буйгаа Европын Холбоо мэдээллээ.
Бага насны хүүхдүүдийн үзэж буй бичлэгт зүй бус зар сурталчилгаа байршуулахыг хориглодог талаар Европын Холбоо онцолсон байна. Үүнээс өмнө бага насны хүүхдийн хувийн мэдээллийн хамгаалалт хангалтгүй байгааг шүүмжилж байсан юм.
Хувийн мэдээллийн аюулгүй байдлыг хангах асуудлаар “TikTok” Европын Холбооны дүрмийг дагаж гэрээ байгуулах юм байна.