Нийгэм

Улсын онцгой комисс: Цагаан сарыг тэмдэглэхгүй байх саналыг дэмжлээ

Нийтэлсэн

Улсын онцгой комисс өнөөдөр /2020.02.10/ хуралдаж шинэ коронавирусийн халдварын тархалт Монгол Улсын хилд ойртож ирсэн, 100-180 км Өвөрмонголын нутаг дэвсгэрт 5 тохиолдол бүртгэгдсэнтэй холбогдуулан цагаан сарын баярыг нэг удаа   тэмдэглэхгүй байх саналыг дэмжиж холбогдох  газраар эцэслэн шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзлээ. Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин “Асуудлыг Ерөнхийлөгчид танилцуулж шийдвэрлүүлэх байх” гэлээ.

Хуралдаанд Улсын Онцгой комиссын гишүүдийн ирц хангалтгүй байгааг онцлон дурдлаа.  Коронавирусийн  асуудлаас илүү чухал асуудал гэж байхгүй, тайлбар шалтгаан гэж үзэхгүй гэдгийг Шадар сайд Ө.Энхтүвшин анхаарууллаа.

Exit mobile version