CRI Монгол радио

Вирусийн эх үүсвэрийг улс төржүүлж болохгүй

Нийтэлсэн

Дэлхийн Эрүүл Мэндийн 74 дэх хуралд зохиогдож буй үеэр олон улсын хамтын нийгэмлэг цар тахлын эсрэг хамтын ажиллагааг эрчимжүүлж, халдварыг даван туулж, эдийн засгаа сэргээхийг хүсэж байна. Харин Америкийн зарим улс төрч, хэвлэл мэдээллийнхэн шинжлэх ухаанаар үгүйсгэсэн “туршилтын тасгаас алдагдсан” гэсэн буруу мэдээллийг дэвэргэн, вирусийн эх үүсвэрийн асуудлаар хуйвалдааныг зохиохыг оролдож, Хятад улсыг харлуулах улс төрийн тоглоомоо үргэлжлүүлэхийг санаархаж байна.

Вирусийн эх үүсвэр нь маш будлиантай шинжлэх ухааны асуудал юм, ямар ч дүгнэлт шинжлэх ухааныг хүндэтгэсэн үндсэн дээр гаргасан байх ёстой. ДЭМБ-ын 3-р сарын 30-нд нийтэлсэн Хятад-ДЭМБ-ын Ковид-19 халдварын эх үүсвэрийн тухай хамтарсан судалгааны тайланд тодорхой заахдаа, Ковид-19 халдвар нь туршилтын тасгаас хүнд халдварлах “эрсдэл туйлын бага” гэсэн байдаг. Энэ нь Олон улсын судлаач болон Хятадын судлаач нар шинжлэх ухааны судалгааны үндэс болон бодит байдалд үндэслэн гарган шинжлэх ухааны нийтлэг ойлголт юм, судалгааны үр дүн нь бодит байдалд чиглэсэн, шинжлэх ухаанд суурилсан эрх бүхий судалгаа юм. Америкийн тал шинжлэх ухаанд үнэнч байж, ДЭМБ-тай хамтран ажиллаж, улс орныхоо олон асуудалд бүх талын, ил тод, үндэс баримтад суурилсан олон улсын судалгааны байгууллагын шалгалтыг хүлээж, олон улсын хамтын нийгэмлэгт хариу өгөх ёстой юм.

Exit mobile version