CRI Монгол радио
Юанийн ханш хэт өсөхөөс сэргийлэх бодлого хэрэгжүүлнэ
5-р сарын 31-нд Хятадын Төв банк буюу Хятадын Ардын банк 6-р сарын 15-наас банк санхүүгийн байгууллагын гадаад валютын хадгаламжийн бэлтгэл нөөцийн хэмжээг 2 нэгжээр нэмэгдүүлж, одоогийн 5 хувь байсныг 7 хувь болгохоо мэдэгджээ.
Энэ нь юанийн ханш хэт хурдан өсөх хандлагыг хориглон зогсоох зорилготой хэмээн шинжээчид үзэж байна.