CRI Монгол радио

Синовак вакцинд ДЭМБ яаралтай хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрөл олгов

Нийтэлсэн

ДЭМБ 1-нд зарлахдаа, Хятадын Синовак био технологийн компанийн судлан бүтээсэн шинэ коронавирусийн идэвхгүйжүүлсэн коронавак вакцинд ДЭМБ яаралтай хэрэглээнд нэвтрүүлэх зөвшөөрлийг албан ёсоор олголоо.

ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос мөн өдөр болсон хэвлэлийн бага хуралд, Синовак вакцин аюулгүй, үр ашигтай, чанарын баталгаатай болох нь батлагдсан учраас ДЭМБ-ын яаралтай хэрэглээнд нэвтрүүлэх вакцины жагсаалтад хамрагдсан. Үүнээс гадна тус вакцин хадгалахад дөхөм хялбар байдаг нь нөхцөл тааруухан орчинд ашиглахад тохиромжтой байна гэжээ.

ДЭМБ-ын дархлааны системийн стратегийн зөвлөгчийн саналын дагуу ДЭМБ Синовак вакциныг 18 болон түүнээс дээших насны насанд хүрсэн хүмүүст 2-4 долоо хоногийн зайтай хоёр тун тариулахыг санал болгож байна. Тоо баримтад харуулснаар, тус вакцин шинэ коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэхэд 51%-ийн үр дүнтэй, шинэ коронавирусийн хүнд хэлбэрийн өвчлөлт болон хэвтэн эмчлүүлэхэд 100%-ын үр ашигтай юм байна.

Синовак вакцины клиникийн туршилтын явцад 60-с дээш насны хүмүүс оролцсон нь цөөн боловч, ДЭМБ уг вакцин тариулах хүмүүст насны дээд хязгаар тогтоохгүй байхыг санал болгож байна. Учир нь тус вакцин өндөр настай хүмүүсийг ч халдвараас үр ашигтай хамгаалж магадгүй гэдгийн олон төрлийн тоо баримт харуулж байна.

ДЭМБ-ын ерөнхий захирлын эм бэлдмэл болон эрүүл мэндийн бүтээгдэхүүн хариуцсан туслах Мария Анжела Симан мэдэгдэл хийж тэмдэглэхдээ, Дэлхий дахин шинэ коронавирусийн олон төрлийн вакцинаар дэлхийн хэмжээнд вакцины хуваарилалт тэгш бус байгаа байдлыг яаралтай зохицуулах хэрэгтэй байна. Вакцины үйлдвэрүүд ДЭМБ-ын удирдсан шинэ коронавирусийн вакцины хөтөлбөрт хамрагдаж, мэргэжлийн мэдлэг, тоо баримтаа хуваалцаж, цар тахлыг тогтоон барихад хувь нэмрээ оруулахыг уриалж байна гэжээ.

Exit mobile version